alim.mn | 2024.12.24
Ерөнхий нягтлан "ирээдүйд хийх ажлын урьдчилгаа" хэмээн өөртөө 12 сая төгрөгийн илүү цалин олгожээ

Төсвийн мөнгийг идэгчид завшигчидад өөрсдийн үйлдлийг цагаатгах өчүүхэн ч гэсэн шалтгаан байдаг. Тэр нь заримдаа бүр инээд хүрмээр байх жишээтэй. Дундговь аймгийн ЗДТГ-ын Стандарт хэмжил зүйн хэлтсийн ерөнхий нягтлан бодогч М.Мөнгөншагай нь 2022 оны 6-р сараас 12-р хүртэлхи хугацаанд өөртөө 12.8 сая төгрөгийн цалин илүү бодож олгоод баригджээ. Энэ хэрэг нь шалгалтаар илэрсэн агаад ерөнхий нягтлан залуу эхэндээ баримтаа гаргаж өгөхгүй "гүрийжээ". Ерөнхий нягтлан залуугийн төсвийн мөнгийг идсэн шалтгаан нь бүгдэд ойлгомжтой ч ээждээ өөрийгөө өмөөрөх "гайхалтай" өнцөгөөс талбайрласан байна. Ээж нь "... миний хүү ирээдүйд хийх ажлынхаа урьдчилгаа цалин болгож энэ мөнгийг авсан ..." хэмээн мөрдөгчдийн амыг ангайлгажээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ