alim.mn | 2024.12.22
Хотын дарга өмнөх удирдлагуудын автобусны "хулгай"-г өнөөдөр л мэдсэн гэж үү ...

Үүнд иргэд итгэхгүй байна. Хотын дарга Х.Нямбаатар өмнөх удирдлагуудын автобусны хулгайг нэр устай нь он сартай нь сөхлөө. Тэрээр " ... 2009 оны 400 автобусыг тендергүйгээр авахад Зам тээврийн хөгжлийн сайд нь Х.Баттулга байсан. Тухайн үеийн шууд санхүүжилтийг олгосон хүн нь Сангийн сайд С.Баярцогт, хотын даргаар Г.Мөнхбаяр ажиллаж байсан. 2015 онд Э.Бат-Үүл хот удирдаж байхдаа дөрвөн удаагийн шууд гэрээгээр автобус худалдаж авсан. С.Амарсайхан даргын үед шар автобус, Д.Сумьяабазар даргын үед улаан ногоон автобус авсан..." гээд " ... нийслэлийн бүх Засаг дарга нарыг шалгуулах хэрэгтэй..." гэв. Хотын үе үеийн удирдлагууд автобусны "цавчаа" хийдгийг долоон буудлын Должин эмээ хүртэл мэднэ. Улстөрд олон жил чанагдаж байгаагийн хувьд Х.Нямбаатарыг өмнө нь мэдээгүй байсан гэхэд итгэх хүн гарахгүй. Хууль зүйн сайд явахдаа энэ бүх хулгайг гаргаж ирэх эрх мэдэл бүрэн байсан. Гэтэл нэг ч удаа дуугарч байгаагүй. Ядаж нэг дуугарсан бол итгэнэ. Энэ мэт олон шалтгаанаар иргэд хотын шинэ даргын мэдэгдэлд итгэхгүй эргэлзэж байгаа нь үнэн юм. АН -ынхан үүнийг намынхаа Сумт Сүх нарын хулгайг "гөлөг төөрүүлэх" аргаар дарахын тул  манай намын Бат-Үүлийн хэргийг сөхөж байна хэмээн дуу дуугаа авалцан өрвөлзсөн. Ингэж хардах нь аргагүй. Монголын улстөрийн дээд хүрээнийхэн нь бие биенийхээ өмнө нь хэн нь хэзээ юу хийснийг, одоо юу хийж байгааг, маргааш юу хийхийг хажууд нь байсн мэт бараг л мэддэг дээ. Хамгийн гол нь хулгайг нь хэзээ ямар нөхцөлд гаргаж ирэх вэ буюу хөзрөө хэзээ дэлгэх вэ гэдэгт л байдаг.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
зочин
1 жилийн өмнө
202.126.89.98
Өмнөх төр засгийн үед ,ялангуяа АН төр барьж байх үед гарч байсан, хууль зөрчсөн цөөнгүй ноцтой үйлдлийн талаар олон хүмүүс түүний дотор УИХ-ын гишүүд байнга л ярьдаг байсан. Харамсалтай нь тэр үед хууль хяналтын бараг бүх байгууллага,шүүх засаглал Ерөнхийлэгчдийн мэдэлд буюу АН-ын нөлөөнд байсан гэдэг биз дээ. Ноцтой хэргүүдийг илрүүлсэн ч анхаарч үздэггүй, заримыг нь бүр өмгөөлж,хамгаалж хэрэг завшуулаад байна гэж байнга л ярьдаг байсан. Сөрөг хүчнийхнийгээ л голдуу хэрэгт холбогдуулж, заримыг нь бүр хилсдүүлж байсан биз дээ.Харин одоогийн төрийн үед л, зохих хууль тогтоомжид өөрчлөлт оруулж шинэчилж,хууль хяналтын байгууллагуудын бие даасан байдлыг сайжруулж үүний дүнд урд өмнө бугшсан ноцтой хэргүүдийг илчилж,засах,нийгэм иргэдэд учруулсан хохирлыг төлүүлэх, хохиролгүй болгох цаашид ийм хэрэг гаргуулахгүй төлөө ажиллаж байгаа юм биш үү.Энэ талаар санаачлагатай идэвхтэй ажиллаж буй Нямбаатар мэтийн хүмүүст АН-ын зарим нөхөд юунд дайсан мэт дайраад байна вэ. Хэн улс орны төлөө юу хийж байгаа , түүнд хэн яаж хандаж байгааг иргэд харж байгаа.
Төстэй мэдээ