alim.mn | 2024.12.24
Баавгайн "эрлэг" Төв аймгийн Мөнгөнморьтын Т.Амаржаргал жилд нэг баавгай агнадаг байжээ

Монголын баавгайн бодьгалийн тоо толгой 240-300-гийн дотор хэлбэлздэг. Тэгвэл жил дараалан баавгай агнадаг баавгайн "эрлэгийг" Төв аймгийн Мөнгөнморьт сумаас баривчилжээ. Тус суманд төрсөн, 29 настай Т.Амаржаргал нь 2019 оны 12-р сард сумынхаа Даваат гэх газраас нэг хүрэн баавгай, дараа жилийн 1-р сард Захарын даваа гэх газраас мөн нэгийг агнасан байжээ. Тэрээр "... эхний удаад Даваат гэх газар чаг мөөг түүхээр морьтой очиход бүдүүн хар модны дор том хар зүйл хэвтэж байсан. Ойртож харахад жижигвэтэр баавгай байхаар нь дөрвөн саварыг нь аваад явсан. Дараа жил нь Захарын даваанд бас мөөгөнд явж байгаад мориноосоос буугаад бие зассан. Энэ үед нүдний үзүүрт нэг хар зүйл харагдсан. Тэр нь том хар баавгай байснан. Миний өөдөөс хурдтай ирж байхаар нь намайг барих нь гэж бодоод скс маркийн буугаараа буудсан..." гэжээ.  Эхний баавгай нь эвш байсан бол дараах нь эр байжээ. Баавгайн "эрлэг"-ээс хоёр баавгайн үнэлгээ болох 28 сая төгрөгийг гаргуулж мөн хоёр жил зорчих эрхийг хязгаарлах ял оноожээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Irgen
1 жилийн өмнө
202.126.90.48
Mongold bgaa tsuun hden baavgaig hairlah heregtei shuu.
Төстэй мэдээ