alim.mn | 2024.12.22
МАН-ын боловсролтой мэдлэгтэй элитүүд нь НӨАТ-ын буцаан олголтын нэмэлтийг дэмжиж байна

НӨАТ-ын буцаан олголтын нэмэлтийн маргаан МАН-д тодорхой хэмжээний ялгаралыг илчиллээ. Энэ намын хамгийн боловсролтой, мэдлэгтэй хэсэг нь таван хувийг дэмжиж байгаа бол жинхэнэ "поп"-ууд нь эсэргүүцэж байна. Америкийн Стэнфордын их сургуулийг дүүргээд ирсэн УИХ-ын даргыг онцлохоо больё гэхэд эдийн засаг, хуулиар эрдмийн зэрэг хамгаалсан Б.Лхагважавыг дурдаж болно. Тэрээр татварын онол гэдэг ойлголтыг Монголын татварын тогтолцоонд оруулж ирсэний дээр НӨАТ-аар мэргэшсэн хуульч юм. МУИС-ийн хуулийн багш нартай хамтран Монголын хууль цаазын баримтуудыг хуучин бичгээс кирилл рүү хөрвүүлэх эрдэм шинжилгээний багт хүртэл орж ажиллаж байсан. Спорт , уртын дууны чиглэлээр нийгмийн томоохон олон ажлыг өөрийн санаачилга, хөрөнгөөрөө хийсэн. Ер нь энэ намын оюунлаг мэдлэгтэй боловсролтой хэсэг нь НӨАТ-ын буцаан олголтын нэмэлтийг дэмжиж байна. Харин эсэргүүцэгчид нь Сангийн сайд Б.Жавхлан тэргүүтэн. Энэ сайдын түүхийг сөхвөл 2015 онд Монголбанкныхан тогоон дотроо "орон сууцны дэмжлэг" нэрээр 3.7 тэрбум төгрөг хувааж авсан хэрэг мандсан. Тухайн үед маш том шуугиан дэгдсэн. Энэ шуугианыг дарах гэж төрийн ордон луу харайлгадаг хүн нь Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсн Б.Жавхлан. Сайн ч хамгаалсан. Үүнээс харахад бурууг хамгаалж хаацайлахдаа "мэргэжлийн" гэдэг нь мэдэгддэг. Нөгөө нэг эсэргүүцэгч Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар сайд. Зөвхөн Хотгор шанагын уурхайн хэл ам нь нь л ямар улстөрч вэ гэдгийг нь тодорхойлж өгнө. Энэ хоёр эрхмийг салбарынха чиглэлээр ядахдаа Б.Лхагважав шиг зэрэг хамгаалж бүтээл туурвисаныг мэдэхгүй юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ