alim.mn | 2024.12.24
Хадам ээжийнхээ гэрийг шатаахдаа хэрэглэсэн “хэрэгсэл” цагдаа нарыг алмайруулжээ

Шүүгдэгч Эрдэнэбилэгийн Б ... нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хамтран амьдрагчаа гэртээ ирж хоносонгүй гэх шалтгаанаар эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэлийг шатаан Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо их наран  ... тоотод оршин суух иргэн Б.Г-н гэр болон гарааш луу шидсэний улмаас шатаж гэмтэн, 1,018,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар үйлдсэн хэрэгт  үйлджээ.

Тэрээр “... хамтран амьдрагч жирэмсний хяналтад орно гээд явсан боловч 21 цагийн үед ажлаа тараад ирэхэд гэртээ ирээгүй басан. Утас руу нь залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд фейсбүүк дээрээ хөдөө явж байна, Улаанбаатар баяртай  гэж тавьсан  байсан, тэгээд би гэртээ ганцаараа хоносон.  Гэртээ  0,5 литрийн  3 ширхэг  улаан касс уусан. Тэгээд хадмынд очоод хамтран амьдрагчийнхаа 10 настай  хүүтэй уулзахад  “ээж танаас өөр хүнтэй чаталдаг, танд хань болохгүй” гэж хэлсэн.  Би  үүрч явсан  цүнхнээс  хамтран амьдрагчийнхаа ариун цэврийн  хэрэглэлийг гаргаж  чүдэнз зурж асаагаад  хадам ээжийн  гэрийн зүг  хашаа давуулаад  шидчихээд  гэр лүүгээ явсан” гэжээ.
Харин хадам ээж нь “...  намайг гэртээ ороход охины найз залуу Б гэрийн хашааны гадаа зогсож байгаа харагдсан. Тухайн үед намайг харж байгаад яваад өгчихсөн. Тэгээд би гэртээ ороод хоолоо хийгээд байж байтал шатаж байгаа даавуу үнэртээд байхаар нь гэрээс гарч тойрч үзэхэд гэрийн хойд талын бүрээсэн дээр эмэгтэй хүний ариун цэврийн хэрэгсэл шатсан байдалтай байхаар нь зээ охиноо гаргаж авхуулсан. Хашаан доторхоо тойрч үзэхэд хулдаасан гараашны дээд хэсэг болон хойд талын хормой хэсгийг шатаачихсан байхаар нь цагдаад дуудлага өгсөн...” гэжээ.

Шүүх шатаагчийг 10 сая төгрөгөөр торгожээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ