alim.mn | 2025.04.20
Дулааны шугмыг солиход хяналтын гэрээ байгуулаагүй атлаа хяналт хийсэн гээд 300 сая төгрөг авчээ

Өнгөрсөн жилээс л хот хөлдөх нь, газ лаагаа бэлдэцгээ гэсэн. Бүр мэргэжлийн хүмүүс нь айлгаад эхэлсэн. Эрчим хүчний тоног төхөөрөмжийн 40 хувь нь хуучирч муудсан, ашиглалтын хугацаа нь дууссан гэнэ. Энэ 40 хувь доторхи хамгийн аюултай нь 40 жилийн настай магистраль шугмууд аж. 80-ын талыг насалсан энэ шугмууд нь Ханын материал, Баянхошуу орчим, Хархорин зах, Эрин Өнөр хороолол орчим, 1,3,4,10-р хороолол болон хотын төв хэсэг болох цирк, “Баянгол” зочид буудал, МУБИС, усан бассейн, ШУТИС орчмын хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хангадаг гол магистралиуд аж. Үүн дээр 12-р хороолол, Сансар, Мамба дацан, 13-р хороололын хойд хэсгийн “азгүй” хэрэглэгчид нэмэгдэнэ. Өнгөрсөн онд эдгээр “өвгөчүүд”-ийг солиход 24 тэрбум төгрөг төсөвлөснөөс олгосон санхүүжилт нь ердөө 4.2 тэрбум л гэнэ. Үр дүнд нь 3,4 км урт шугмаас ердөө 0.49 км нь л хийгдсэн байна. Үүний шалтгаан нь санхүүжилт Эрчим хүчний сайдад бус харин Барилга хот байгуулалтын сайдын багцад тусгагдаж улмаар нийслэлд эрх нь шилжиж явжээ. Өөрөөр хэлбэл яамнаас хотод гэсэн маягаар ажил хийгдэж ирсэн. Энэ хоёр хэрхэн “гар нийлэн” ажиллаж ирсэний ганцхан жишээг дурдахад сайдын багцын “Улаанбаатар хотын дулаан хангамжийн 11 г 800мм-ийн гол шугмыг 1000мм голчтой болгож өргөтгөх зураг төсөв, барилга угсралтын ажил” нь экс хотын дарга бөхийн мэдэлд шилжиж иржээ. Гэтэл захиалагчийн хяналтын гэрээгүй мөртлөө хяналт хийсэн гээд нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналтын зардлын 300 сая төгрөгийг авчихсан гэнэ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
IndiaPharmacy
1 жилийн өмнө
178.159.37.142
reputable indian online pharmacy https://indiapharmacy.pro/# - canadian pharmacy india indiapharmacy.pro
Төстэй мэдээ