Сагаад байгаа сайдын "баз" хүргэн хэн бэ?
Буяныг оруулахгүй, бузрыг гаргахгүй гэдэг ч гаальд нэг хурган дарга ирээд "базаж" байна. Ямартаа л "Гааль нэг “гайхал”-тай болсон" гэхэв. “...Сайдын баз” гэдгээрээ алдартай Б.Даваасүрэн гэдэг нөхөр гэнэт ирж, ГЕГ-т өмнө нь 2 тусдаа явж ирсэн газруудыг нийлүүлэн захирах болжээ. Гаалийн бүрдүүлэлтийн газар, Гаалийн хяналт шалгалтын газарыг нэгтгэн Хяналт, бүрдүүлэлтийн газар болгоод Б.Даваасүрэнг даргаар залжээ. Түүнд гаальтай холбоотой мэдэхгүй чадахгүй зүйл ч байхгүй болсон гэх. Төрсөн ах нь Бичигтийн боомтын дарга байсан Б.Даваажав. Сүүлдээ шүүх цагдаа болоод явсан. Ямар нь Гаальд үе улиран боомт захираад, дарга дорго болоод явна аа.
Энэ эрхэм сүүлдээ "баавар" нь дэндээд томилолтоор орон нутагт ажиллаж яваад Замын-Үүд дэх Гаалийн газрын даргад халдсан сурагтай. Замын-Үүд бол гааль дотроо А зэрэглэлийн газар. Төвөөс том дарга очоод цохиж зодно гэхээр нэлээн учир жанцан бий бололтой.
Б.Даваасүрэн өмнө нь Гашуунсухайтын гаалийн дарга байсан. Нүүрсний хэрэг гэхээр цочиж магадгүй нөхөр. Тиймдээ ч Дархан руу явж, Шууданд нэг ирээд, “сайн цаг” ирэхэд гаалийг "баздаг баз хүргэн" болжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ