Нүүрсний хэргийн мөрдөлтөөр тус компаниар гадаад томилолтын зардлаа даалгуулж байсан УИХ-ын гишүүдийн хүсэлт олноороо илэрчээ. Мөнгө хүссэн, бараг л гаргахыг тушаасан гэмээр албан бичгүүд бөөнөөрөө ирж байсан аж. Тодорхой мөнгөн тоотой баримтууд ч илэрчээ. 2018 онд 264 сая, дараа онд нь 154 сая төгрөгийг эрхэм “төрийн түшээд”-ийн гадаад томилолтын зардалд “дээрэмдүүлжээ”. Гишүүдээс гадна УУХҮЯ-ны дарга нар ч “хүчиндээд” мөнгө авчихдаг байжээ. Өдгөө гишүүд, дарга нарын гадаад томилолт “Эрдэнэс Тавантолгой” компанид ямар ач тус өгсөн бэ гэдэг талаас нь шалгаж судалж байгаа гэнэ. Хэрвээ ямар нэг ашиг тусгүй нь нотлогдвол мэдээж асуудал үүснэ. Гэхдээ гишүүд нь зардлаа тус компаниар гаргуулсан атлаа эргээд ашиг тус хүргэхээр нэг ч ажил бүтээж ирээгүй нь тодорхой биз ...