alim.mn | 2024.12.23
ҮХЦ СҮҮЛИЙН 3 ЖИЛД НЭГ ТЭРБУМ 440 САЯ ТӨГРӨГӨӨР ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ АВЧЭЭ

Үндсэн хуулийн цэц, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газар тэргүүтэй хууль эрх зүйн салбарын 15 байгууллага нийтдээ 18 тэрбум 576 сая төгрөгөөр тоног төхөөрөмж худалдан авахаар төсөвлөжээ.  Үүн дотор Үндсэн хуулийн цэцийнх илүү их анхаарал татаж, илүү ямба эдэлж байна. Учир нь дээрээ хөх тэнгэрээс өөр зүйлгүй энэ газар 40 гаруй хүн ажилладаг. Гэтэл  Үндсэн хуулийн цэц нь 2018, 2019 онд 840 сая төгрөгөөр тоног төхөөрөмж авчээ. Дахин 2020 онд 600 сая төгрөгийн тоног төхөөрөмж авахаар төсөвлөсөн байна. Ингээд сүүлийн гурван жилд Үндсэн хуулийн цэц нийт нэг тэрбум 440 сая төгрөгийн тоног төхөөрөмж авсан байх юм. Үндсэн хуулийн цэц 40 гаруй ажилтантай ч Зайсанд таван давхар томоохон эмнэлгийн дайтай байртай. Тэрчлэн Засгийн газар Үндсэн хуулийн цэцийн даргад “Leхus-570” машин авч өгөх хөрөнгийг гаргаж, Цэцэд нөлөөлсөн гэх асуудалд орж байв. Ийнхүү эмнэлэг сургуулиас илүү тагнуул, цагдаа шинэ байранд орж, тохилог байранд үнэтэй тоног төхөөрөмжөөр өвч тоноглогддог нь жам боллоо.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
4 жилийн өмнө
192.82.67.89
бөгс баздаг төхөөрөмж аваа юу
Төстэй мэдээ