alim.mn | 2024.12.24
“Түгжрэлийн” сайд Б.Дэлгэрсайхан автобусаар зорчих соёл зааж нийслэлчүүд “дэлгэрсайхан” түгжирлээ

Өчигдөр юм юм давхацсан “дэлгэрсайхан” өдөр болж өнгөрөв. Сурагчдын  амралт эхэлж замын хөдөлгөөний ачаалал илт буурна гэсэн хүлээлттэй байхад хотоороо “тэг” зогсолтонд орж “дэлгэрсайхан” түгжрэв. Анхны их хэмжээний цаснаар нийтийн тээвэтрт угширсан их хулгайн гай нүүрлэж автобус ирэхгүйн гайгаар иргэд бөөнөөрөө өвлийн хүйтэнд 2-3 цаг гэрийн зүг алхацгаав. Харин энэ үед түгжрэлийн сайдтан Б.Дэлгэрсайхан “иргэд автобусанд сууж сураагүй байна, иргэдийг автобусанд сууж сургах ажлыг бид хийх хэрэгтэй” хэмээн тавлангуй сургамжилж олны дургүйцлийг хүргэсэн.  Нийтийн тээврийг самарсан өмнөх сайдынхаа өмнөөс уучлал гуйгаад зогсож байхын оронд ийн хэлж байна. Иргэд автобусаар зорчихоо түгжрэлийн сайдаар заалгахдаа тулаагүй байна. Түгжрэлийг бууруулах ажлаа одоо болтол ойлгоогүй сайдтан эхлээд хотынхоныг ад авлаа. Дарга нар эхлээд буруутан олж байж ажлаа эхэлсэн болдог. Ингээд явцын дунд буруутанд буруу тохсоор өөрсдөө цэвэрхэн үлддэг.  Түгжрэлийн сайд ч энэ янзаараа цаашид иргэдийг буруутгасаар дуусах юм байна. Үнэхээр автобусаар зорчих соёл заах гээд байгаа юм бол өөрөө иргэдтэй хамт зорчоод харуулж өгнө үү ... Бид танаас суралцая ...


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ