alim.mn | 2024.12.31
УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн хэмнэлтийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байгааг санууллаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн  хоёрдахь хэлэлцүүлэгийг хийж байна. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар төсвийн хуулиар орж ирсэн 202 төсөл арга хэмжээ  нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчиж байна хэмээн үзэж, санал хураалтыг удирдахаас татгалзсан юм. Төрийн хэмнэлтийн хууль одоо ч хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэдгийг Сангийн сайдаас эхлээд олон сайд, агентлагийн дарга нар “мартсан”.  Тойргийн гурван тэрбум авч магадгүй болоод байгаа УИХ-ын гишүүд ч хэлээ хазсан мэт дуугай сууна. Уг хуулиар бүх шатны төсөв захирагчид хэмнэлтийн бодлого, арга хэмжээ авч төсвийн 10-аас доошгүй хувийг хэмнэх үүрэг хүлээсэн. Тэгвэл Засгийн газрын өргөн барьсан дээрхи хуулиудад энэхүү хэмнэлтийн зарчим ихээхэн алдагдагджээ. Бүр төсвийн хөрөнгөөр хийгдэх 200 гаруй төсөл, арга хэмжээнд илт зөрчигдөж орж ирсэнийг УИХ-ын дарга Г.Занданшатар сануулж  санал хураалтыг удирдан явуулахаас татгалзсан байна. Учир нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төсөл арга хэмжээ нь төлөвлөсөн хугацаандаа бүрэн хэрэгжих боломжгүй нөхцөл үүссэн тохиолдолд гэрээ байгуулах шийдвэр гаргахгүй байх зэрэг олон заалтыг зөрчжээ.  Нэгэнт хууль зөрчсөн тул Засгийн газар хуулийн төслүүдээ эргүүлэн татаж яаралтай засаж залруулах шаардлагатай байна.   Эсбөгөөс ҮХЦ-д дуудагдах аюултай.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ