alim.mn | 2024.12.23
БЗС-гаас дутахгүй маапаантай “Инженер технологийн дээд боловсрол” зээлийн 68 тэрбумыг дарга нарын хүүхдүүдийн тэтгэлэгт цацжээ

Боловсролын зээлийн сангаас дутахгүй маапаантай бас мөнгөн дүнтэй нэг “сан” гарсан нь 2014 онд Японы Засгийн газартай байгуулсан “Инженер технологийн дээд боловсрол” төсөл гэнэ. Энэ төслийн талаар иргэд төдийлэн мэдэхгүй агаад зөвхөн “мэдээлэлд ойр” хүмүүс ашиглаж ирсэн байна. Гэрээ байгуулсанаас хойш энэ төслөөс 125.9 тэрбум төгрөгийн зээлийн ашиглалт гарчээ. Үүний 68 тэрбумыг нь БЗС-гаас зээл авсан оюутны тэтгэлэгт зарцуулсан байна. Уг нь оюутны тэтгэлэгийг БЗС өөрөө гаргах учиртай ч Японы зээлийн мөнгөнөөс өгч иржээ. БЗС-гаас голдуу сайд, гишүүд, дарга нарын хүүхдүүд зээл авсан нь тодорхой болсон. Ийнхүү монгол залуусыг инженер технологийн нарийн мэргэжлээр сургахад зарцуулагдах учиртай зээлийн тал хувь нь дарга нарын хүүхдүүдийн тэтгэлэг зардал болон үрэгджээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иргэн
1 жилийн өмнө
202.126.90.92
Баримт шаардлагатай.
Иргэн
1 жилийн өмнө
202.126.90.92
Баримт шаардлагатай.
Иргэн
1 жилийн өмнө
202.126.90.92
Баримт шаардлагатай.
Иргэн
1 жилийн өмнө
202.126.90.92
Баримт шаардлагатай.
Төстэй мэдээ