alim.mn | 2024.12.23
Дураараа халж сольдог дарга нарын төлөх ёстой 500 сая төгрөгийн өрийг улсын төсвөөс гаргажээ

Дарга нар буруутай шийдвэр гаргаж ажилтан халбал хууль бусаар халагдсан хүнд олгох нөхөн төлбөрийг тухайн шийдвэр гаргагчаар төлүүлнэ гэсэн сайхан заалт зөвхөн цаасан дээр л үлджээ. Улсын хэмжээгээр дураараа хүн халсан нэг ч дарга дээрхи нөхөн төлбөриг төлөөгүй байна. Нийслэлийн дурын дүүргийн ЗДТГ-д ийм өртэй дарга нар 2-3 байдаг өгөөд өр нь 20-30 саяд хэлбэлздэг. Тэгвэл өнгөрсөн онд улсын хэмжээгээр хууль бусаар халагдсан 96 хүн шүүхээр заргалдаад халагдсан байгууллагаасаа нөхөн төлбөрөө авч  чаджээ. Үүнд төсвөөс 500 сая төгрөг зарцуулагдсан байна. Гэсэн атлаа тэр их мөнгөний нэг саяыг нь ч буруутай дарга нараар төлүүлж чадалгүй үлджээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ