alim.mn | 2024.12.22
Нийслэлийн түгжрэлийг бууруулах төслийн захирагч 5.2 сая төгрөгийн цалинтай

Нүүрс, алт мөнгө, есөн эрдэнээс давж үнэлэгдэн, "хар алт" Монгол Улсыг "хаанчилж" эхлэхийг хэн мэдлээ. Бүр "шанага нүүрс" гэсэн хэлц авлигачдын дунд гарчээ. 44 их наядын нүүрсний хулгай гарч, томоохон албан тушаал хашиж явсан эвэртэн туурайтан болгон толгой дараалан холбогдох нь ээ.

 Энэ удаа нэг нүүрсний хулгайг хөндье. "Түүх ингэж эхлэв". БНХАУ руу 2016.01.01-нээс 2202.05.10 хүртэлх хугацааны Эс Эйч гоулд, Заг майнинг, Жинч Транс компаний нүүрс экспортолсон мэдээ нүүрсний мэдээлэл байхгүй болсон гэдэг. Нэр бүхий энэ компаниуд нэг эзэнтэй. Улсын бүртгэлд бүртгүүлснээр Гүйцэтгэх захирал нь Чимэддоржийн Батзориг. Энэ хүнийг Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийн ах гэдэг. Тэрбээр өмнө нь Сү.Батболд, С.Баярцогттой нэг үед оффшор данстай, бүр Монголоос хамгийн олон 6 оффшор данстай гэж шуугиулж явсан нэгэн. Хамгийн хачирхалтай нь энэ хүн одоо Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн нэгжийн захирал Чимэддорж гэх хардлага бий. Ч.Батзориг Эрчим хүчний яам, Барилга хот байгуулалтын яаманд сэлгэн ажиллаж, 2022 оны 1 сарын 3-ний өдрөөс Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах нэгдсэн нэгжийн төслийн захирлаар томилогдон, сарын 5.2 сая төгрөгийн цалин авч байсан ажээ. 

Түгжрэлийг бууруулах зөвлөгөөг 1.8 тэрбумаар авах нь...Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж "Авто замын түгжрэлийг бууруулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих гадаадын зээл тусламжид шаардагдах техникийн туслалцаа, зөвлөх үйлчилгээний ажил" гэсэн утгатайгаар 1.8 тэрбумын тендер зарлажээ. Ингэхдээ зардлыг "Нийслэлийн төсвийн хөрөнгө"-өөс гаргана гэжээ. Ажил ийм байхад түгжрэл иймдээ тулах нь аргагүй ч юм болов уу?


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
1 жилийн өмнө
1.230.76.219
зориуд түгжрэл үүсгээд явахгүй байгаа машинуудыг торгодог шоронд хэд хоног хорьдог болгох хэрэгтэй . муусайн хужаа нар хорлох гэж явахгүй түгжиж байгаа шд. замын цагдаа нар мангуу болоол тэр хууль гаргаач мал юмуу тэнэг юмуу өөрсдөө бодож сэтгэхэд яадын ажил хийдэггүй их хурлын гишүүдээс цалинг нь буцааж хурааж ав огцруул
Төстэй мэдээ