Т.Аюурсайхан: Нэг ч шанага нүүрс аваагүй
Эрдэнэс Тавантолгой компаний Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг "Надтай холбогдох шанага нүүрс ч байхгүй гэсэн. Мөн УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан: Зарим хүн өөр шигээ битгий бод. Би ЭТТ-оос нэг хадаас ч тендер аваагүй, нэг шанага нүүрс ч аваагүй, нэг машин ч явуулж үзээгүй. Тийм юманд оролцсон бол ул мөргүй байна гэж байхгүй, заавал илрэнэ. Нэр нь яригдаад байгаа хүмүүс миний үгэнд орох ч хүмүүс биш. Үүрэг чиглэл өгдөг өөрсдийн удирдлагатай байлгүй." гэжээ. Бас Гаалийн ерөнхий газрын дарга асан Б.Асралт шанаг ч нүүрстэй холбогдоогүй гэсэн.
Шанага нүүрс гэсэн яриа хэллэг Ардын намын дарга нар дунд байна. Халбага пиво гэдэг шиг шанага нүүрс гэж экскаваторын шанагыг хэлдэг биз. Өдгөө "Эрдэнэс Тавантолгой"-д ашигладаг Lieberr 9200 маркийн экскаватор нь 12,5 м³ шанагатай, 210 тонн ажлын жинтэй. Ачаа тээврийн хэмжээгээр 1 тонн=1016,0469088 кг, буюу эзэлхүүн нь 1,12 м³ байна. Нэг шанага нүүрс ойролцоогоор 10 орчим тонн болно гэсэн үг.
Тэгэхээр нүүрс мэддэг улс тонноор биш шанагаар нүүрсийг хэмждэг юм биш үү?
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ