
Ийм нэгэн инээдтэй гэмээр хэрэг гарчээ. Вайпер апликейшинээр буюу жинхэнэ нотлох баримт болох мессеж илгээж хахууль санал болгодог гэнэн хүн бас байдаг аж. Энэ оны 6-р сард “Эрдэнэ доной” компанийн захирал Д.Сайнбаяр “Цемент шохой” ТӨАК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатарын гар утас луу
Болсон явдлыг өгүүлэхэд 2022 оны зун буюу “Цемент шохой” нь төрийн өмчид шилжсэний дараа Д.Сайнбаяр нь хэдэнтээ ирж удирдах албаныхантай уулзжээ. Уулзахдаа “...гэрээний дагуу манай компани танай компанид экскаваторын сэлбэг хэрэгсэл нийлүүлэх ёстой, өмнөх хангамжийн хүмүүстэй тохиролцоод сэлбэг хэрэгслийг аваад ирсэн, танайх авахгүй байгаагаас манай компани хохирч байна” гэх утга бүхий зүйлийг ярьжээ. Сэлбэгээ ОХУ-аас оруулж ирсэн гэх ч гаалийн мэдүүлэг зэрэг нь байдаггүй гэнэ. Холбогдох баримтыг нь нэхэхэд “ ... би өмнө нь танайд нийлүүлдэг байсан, энэ эксковатор ашигтай, танайхан үүнийг ашиглахгүй байна, та нарыг шалгуулна, удирдлагыг чинь солиулна ...” гэх зэргээр сүрдүүлдэг болжээ. Эцэстээ гүйцэтгэх захирал Л.Наранбаатартай уулзаж сэлбэг худалдан авах саналаа тавьжээ. Гүйцэтгэх захиралтан хуулийн болон геологи уул уурхайн хэлтсийн дарга нараа дуудаж тэд “... манайх ангилал олборлолтын шинэ технологи хэрэгжүүлж байгаа учраас цаашид цахилгаан эксковатор хэрэглэхгүй тул сэлбэг хэрэгсэл авах шаардлагагүй ...” гээд явуулжээ. Ингээд аргаа барсан хөөрхий захирал эцсийн аргаа хэрэглэж “вайвер”-аар дээрхи мессэжийг явуулаад хахууль өгөхийг санал болгосон гэмт хэрэгт шууд унажээ. Л.Наранбаатар мессэжийг аваад тэр дор нь “зохих газарт нь мэдэгдсэн” гэнэ. “Хаданд хальтиршгүй баатар” гэгчээр 10-хан хувьд бол автагдашгүй л баатар аж. 20-30 хувьд бас эргэлзээтэй л байж болох юм. Үүнийг сонссон ордонд суудаг бас нэг “10 хувь”-тан Л.Наранбаатарын тэнэгийг гайж суугаа биз ... Шүүх Д.Сайнбаярыг 2.7 сая төгрөгөөр торгожээ.