
Манайд “засардаггүй” Засаг дарга нар олон. Түүний нэг нь одоогоор мөнгөтэйдээ эрдэж яваа Өмнөговийн Р. Сэддорж юм. Холын бодолгүйн дээр гар султай, “өглөгийн эзний” дүрд тоглох дуртай. Тэрээр саяхан 60, 90 жилийн ойгоо тэмдэглэж байгуу байгууллагуудаа нийт 80 саяар “дэмжиж” баярхжээ. Политехникийн коллежийн 60 жилийн ойд 20 саяыг өгчээ. Коллеж ойн баяртаа нийт 185 сая төгрөг төсөвлөснөөс хүндэтгэлийн хүлээн авалтанд төсвийн бараг 1\3 нь буюу 45 сая төгрөгийг төсөвлөж харин нийгэмд чиглэсэн ажилд тавхан саяыг тавьсанд гайхах зүйл алга. “Ухаангүй ноёнд урагшгүй албат” гэгчээр ууж идээд л дуусгадаг аж. Дараа нь ойтой хилийн цэргийн гурван ангид тус бүр нь 20 саяыг өгсөн байна. Гэтэл өнгөрсөн онд энэ аймгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын төлөвлөгөө нь 269 тэрбум төгрөгөөр тасарсан. Засаг даргатан өөрөө нөөц хөрөнгөнөөсөө 300 сая төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан нь энэ мэтээр үрээд дуусгасан аж. Одоо нэгэнт “засрахаасаа” өнгөрсөн тул энэ жил ч үргэлжлүүлээд цацаад явж байна.


