alim.mn | 2024.12.22
Б.Саранчимэг Баянзүрх дүүргийг тойрон Дундговь руу гүйдэлтэй боллоо

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг сонгогдсон Баянзүрх дүүргээс тойрон давхиж Дундговь руу гүйдэлтэй болов. Хамгийн хачирхалтай сонголт хийдэг гэх Баянзүрх дүүргээс хоёр дахин сонгогдсон ч энэ удаа нүүр буруулж хөдөө тийш хүлгийн жолоо залав. Хүн ядрахаар тургаа гэгчээр эцэг өвгөдийн нутаг Дундгов аймгийн зорьж, өвөг хөгшдөд нь золгон найр тавьж явна. Уг нь Дундговь аймгаас төрсөн дүү Мон-Ураны Наранхүү хоёронтоо сонгогдсон. 2016 онд төрсөн эгч дүү хоёр УИХ-ын гишүүн болж нэг танхимд нүүр нүүрээ харан сууж байлаа. Эгч нь МАН-аас, дүү Наранхүү нь АН-аас сонгогдсон. Дүү нь УИХ-д суудаггүй, чуулганы хуралдаан тасалдгаараа алдартай. Тэгээд ч Дундговийнхноор дүнгээ тавиулж дахин сонгогдоогүй. Энэ удаа эгч нь азаа үзэхээр шийдэв бололтой. Гэхдээ уул үзээгүй гутал тайлж, ус үзээгүй хормой шуух ч дээ...


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ