“Үндэсний Дата Төв”-ийн захирал М.Баттулга үл үзэгдэгч ажилтнууддаа таван сая төгрөгийн тэтгэмж өгчээ
Тус төвийн үйл ажиллагаа үл мэдэгдэм байдгийн учир тайлагджээ. Учир нь үл үзэгдэгч хүмүүс ажилладаг юм байна. Үл үзэгдэгчид ажиллаж байгаа тул үйл ажиллагаа нь үл мэдэгдэм байх нь аргагүй биз. Төвийн захирал М.Баттулгын тушаалаар өнгөрсөн оны 4-р сард үл үзэгдэх ажилтнуудад таван сая төгрөгийн тэтгэмж өгчээ. Үүнээс ганцхан зүйл биет агаад тэр нь тэтгэмжийн мөнгө юм. Бусад нь буюу тэтгэмж авах ажилтнууд, тэтгэмж авах үндэслэл зэрэг нь бүгд үл үзэгдэгч ажээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баасэнсүрэн
1 жилийн өмнө
202.126.88.80
Ажлыг нь ойлгохгүй хүнд үл үзэгдэх байх, тавхан саяуу хариугүй л юм байнашдээ ямар нэг учир шалтгаан байгаа байлгүйдээ.
Төстэй мэдээ