alim.mn | 2024.12.22
90 КОМПАНИАРАА 400 УДАА ТЕНДЕР АВСАН АЛБАН ТУШААЛТАН ХЭН БЭ?

Өнгөрсөн жил Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс МГЛ”-д шилжүүлж, Салхитын мөнгөний ордын лицензийг хураах дуулиан дор дарагдсан нэг мэдээ бий. Тэр нь Ховд аймгийн Цэцэг суманд Гянтболд олборлож байгаа уурхай...

Яндаж болдоггүй далай шиг яасан баян орон бэ гэж дуулдаг нь төрийн өмч дээр харагдах юм. “Эрдэнэс Тавантолгой" компаниас 360 мянган тонн нүүрс хулгайд алдчихсан гэсэн мэдээллийг түгээсэн УИХ-ын гишүүн эргүүлэн татагдахдаа тулаад байна. Харин авсан гэх хүнийг хууль шүүх тоож дуудсангүй. Монголын хилээр 5000 машин тэвш дүүрэн нүүрс зөөн гарч байхад хоосон гэж бүртгэсэн гэлцэх юм. Яг л эзэнгүй айлын авдар савыг хулгайч онгичоод өнгөтэй өөдтэйг нь хамаад явдаг шиг явдал хаа сайгүй гарах болжээ.  Ховд аймгийн Цэцэг суманд вольфрам буюу гянт болдын орд байдгийг олон нийт төдийлөн мэддэггүй. Гянтболдыг пуужингийн хошуу хийхэд ашигладаг гэнэ. Ховдын вольфрамын ордод аж ахуйн нэгжүүд нөхөн сэргээлт хийх нэрээр олборлолт явуулан Орос, Хятад руу зөөж хил гаргадаг байсан гэнэ. Сүүлдээ бүр амтшиж 2016 оноос нэг томоохон албан тушаалтны дэмжлэгтэйгээр вольфрамыг нүүрс гээд Хятад руу гаргаж эхэлсэн гэх мэдээлэл иржээ. Олон мянган тонныг ямар ч бүртгэл, хяналтгүйгээр гаргасан байна. Энэ асуудалд ХЗДХЯ-ны харьяа агентлагийн таван албан тушаалтан Ховд аймгийн Цэцэг сумын вольфрамын ордоос их хэмжээний ашигт малтмал гаалийн хуурамч бүрдүүлэлтээр хил давуулсан хэрэгт холбогддог. Олон жилийн турш вольфрам буюу гянтболд ухаж жилдээ 50 тэрбумын борлуулалт хийдэг нь тогтоогджээ.  Үүнтэй холбоотойгоо "Белон"-ы Баатархүү гэх эрхмийн нэр бас сонсогддог. Хамгийн гол нь энэ бүхнийг зохион байгуулсан гэх цагаан захтан гэмгүй сугарч үлдсэн гэж учир мэдэх хүмүүс хэлдэг. Өндөр албан тушаал хашсан тэр эрхэм энэ тухайгаа мэдэж, "гянтболд" гэж хэлэнгүүт гэлбэлзэж, сүүдрээсээ цочиж явдаг гэх. Тэр эрхэм улсаас 400 гаруй удаа тендер авсан, тендерт зориулсан 90 гаруй компанитай улс төр бизнесийг сайн хослуулсан хүн. Автозам, цахилгааны шугам сүлжээ зэрэг олон зуун тэрбумын өртөгтэй тендер авдаг. Тэр хүн төрөлх МАН-аас илүү АН-ын үед олон  тендер авсан байдаг юм. Тэр бөхийн нэр хэн бэ? 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ