ЭМЯ-ныхан хоёрхон удаагийн кофе завсарлаганд 10 сая төгрөг зарцуулжээ

Саяхан Төрийн ордонд болсон хүүхэд хамгаалалын сонсголын үеэр "Боловсролын судалгаа арга зүйн чадвар" төвийн тэргүүн Ч.Чулуунцэцэг "Зочдод зориулсан кофены нийт үнэ 300 хүүхдийг бүтэн жил хамгаалах төсөвтэй тэнцэж байна" гэсэн нь үнэн үг аж. Тэгвэл ЭМЯ-ныхан "Хүүхдийн хоол" үндэсний чуулган гэгч мянган хүн оролцсон нүсэр арга хэмжээний үеэр хоёрхон удаагийн кофе завсарлаганд 10 төгрөг үржээ. Энэ мөнгийг Монголын Хүнсчидийн холбоо авсан байна. Ийнхүү хүүхдийн хоолонд зарцуулагдах учиртай мөнгөний 10 саяар нь хүүхдийн хоолыг "сайжруулагч" чуулганыхан кофе уучихсан аж.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ