alim.mn | 2025.04.19
Сайд Г.Сайханбаярын тушаалаар Японы ҮБХИС-д явсан сонсогч оргон Токиогоор 57 хоног тэнүүчлээд цагдаад баригджээ

Н.Билгүүн нь 2021 онд БХ-ын сайд Г.Сайханбаярын А\74 тоот “Япон улсад суралцуулах тухай” тушаалаар улсын зардлаар тус улсын Үндэсний батлан хамгаалахын их сургуульд таван жил суралцахаар явжээ. Явахын өмнө тангараг өргөж, дэд ахлагч цол авчээ. 6-р сард Японд очиж 2021-2022 онд хэлний бэлтгэл хийжээ. Гэсэн ч 2022 оны 9-р сарын 19-нд өөрийн эд зүйлээ авч сургуулийн хашааг даван зугтжээ. Улмаар Токио хотоор 57 өдөр тэнүүчлээд эцэст нь бусдын цаг зүүж явахад нь эзэн нь болох япон иргэн таньж цагдаад бариулжээ. Түүнийг эрэн хайхад нийтдээ 32 мянган иений зардал гаргасан байна. Болсон явдлыг эхнээс нь дурдахад тэрээр суралцах хугацаанд ар гэрт нь гачигдал тохиож сургуулиасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх тухай өргөдлөө монгол сонсогчдыг хариуцсан ахмадад гаргаж өгсөн ч шийдэж өгөхгүй байжээ. 9-р сарын 17-нд архи хэтрүүлэн уугаад өөр ротын байрлалд унтаж байхад нь олжээ. Харин хоёр хоногийн дараа буюу амралтын өдөр өөрийн эд зүйлс, хувцас, компьютер зэргийг авч сургуулийнхаа өндөр хашааг даван зугтжээ. Тэр өдрийн орой сургуулийн захиргаа нийт сонсогчдыг дайчлан бүх байрлалд хайгаад олоогүй тул цаашид эрлийг цагдаад шилжүүлэх саналаа манай элчингийн цэргийн атташед ирүүлжээ. Атташе зөвшөөрсөн тул Канагава мужийн Урагагийн цагдаагийн хэлтэсд хандсанаар Япон даяар эрэн сурвалжлах ажиллагаа эхэлжээ. Гэсэн ч олооогүй. Харин 57 хоногийн дараа буюу 11-р сарын 12-нд Токиогийн нэгэн зочид буудлын үүдэнд согтуу зогсож байхад нь хажуугаар нь өнгөрч явсан япон иргэн өөрийнх алдсан цагийг зүүсэн байна хэмээн таньж цагдаагаар бариулжээ. Үэно дүүргийн цагдаагийн хэлтсээс сургууль руу нь ярьсанаар түүний “тэнүүчлэл” дууссан байна. Цагдаагийн хэлтэсээс ахмад Ням очиж авчээ. Цагны тухайд Билгүү нь өөрийх гэж мэдүүлсэн ч нотлох баримт гаргаж чадаагүй ул хуурамч мэдүүлэг өгсөн хэрэгт унаж магадгүй болжээ. Харин тухайн япон иргэн цагаа буцаан авсанаар гомдлоо эргүүлэн татсан тул эрүүгийн хэрэгт оролгүй салжээ. Тэрэр амьжиргааны өртөг өндөртэй хотод 60 гаруй хоногийг хэрхэн өнгөрүүлсэн нь тодорхойгүй. Мөн сургуулиасаа оргон зугтсандаа гэмшсэн шинжгүй байсан тул ахин ийм үйлдэл гаргаж магадгүй гэж үзэж шууд Монгол руу буцаахаар шийджээ. Элчингийн байранд хоёр хоноход нь цэргийн атташе хурандаа өөрийн биеэр манасан гэнэ. Ирэхэд нь цэргийн албанаас оргон зайлсан гэмт хэрэгт шалгажээ. БХЯ ирсэн нислэгийн зардал, цар тахлын тусгаарлалтын төлбөр, цэргийн хувцасны үнэ гээд 3.8 сая төгрөг нэхэмжилсэн. Хамгийн их хохирол нь “...Монгол-Японы цэргийн хамтын ажиллагаа, цаашид цэргийн алба хаагчдыг сургалтад хамруулахад зөрчилтэй байдал үүсгэж энэ нь дараа дараагийн суралцах цэргийн алба хаагчдад их хор хөнөөлтэй...” гэжээ. Харин өмгөөлөгч нь “...Дээд курсийн ах нар нь дарамталсан болох нь гэрч Тэмүүлэн, Ачухай, Нэргүйбаатар нарын мэдүүлэг...” гэх баримт гаргаж өгчээ.V


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ