
УИХ-ын дарга асан М.Энхболдыг "Шударга тав" талбай дээр гэр барьж, өдөр шөнөгүй огцор гэж орилсоор албан тушаалаас нь буулгаж авсан билээ. Уг нь Хотын бүлэглэлийн толгойлогч МАН-д эзэн хаан шиг явсан үе Миеэгомбын Энхболдод бий. Гэвч хааны алба халаатай хойно. М.Энхболдыг огцрохтой зэрэгцэн ганц охин Э.Хуланг нь ч ажилгүй болгосон... Гэхдээ цаг эргэнэ гэж. МАН-ын толгой лидерүүдийн нэг байсан М.Энхболдын охин Э.Хуланг "Улаанбаатар спорт менежмент" ХК-ийн захирлаар томилжээ.
Нөгөө "Оргүйд орвол охинтой" гэх муухай үг шиг ажилгүйд орвол албан тушаалтай л юм даа. Гэвч зарим нь Э.Хуланд ажил мундсан биш дээ, энэ албан тушаалыг авахгүй байхгүй дээ, эрхбиш М.Энхболд даргын охин байна даа...гэлцэж байна.
Сонирхуулахад Э.Хулан 18 насны төрсөн өдрөөрөө МАН-д элсэж, намын батлах өвөртөлсөн Э.Хулан намын анхан шатны байгууллагаас улс төрийн карьераа эхэлсэн нэгэн.