
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах тухай яригдаж байна. Энэ нь нөгөө л Үндсэн хуулиас эхтэй. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэж тусгасан. Энэ заалт нь өмнөх Ерөнхийлөгч асан Х. Баттулгыг нэр дэвших эрхгүй болгосон. Тэр битгий хэл одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг ч дахин нэр дэвших эрхгүй болгож, "тушсан" юм.
Гэхдээ энэ заалтыг өөрчлөх оролдлого өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа гарсан...
Саяхан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийг дахин өөрчлөхгүй гэсэн байр суурийг дэвшүүлж, АН-ын бүлгийн гишүүдийн дунд гарын үсэг цуглуулсан эхэлсэн. Одоогоор бөгөөд АН-ын бүлгийн 42 гишүүнээс 37 нь дэмжжээ. УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар, Дав.Цогтбаатар, С.Одонтуяа, Д.Батбаяр, Р.Сэддорж нар гарын үсгээ зураагүй. Дав.Цогтбаатар гурван шатны шүүхээс буруутай нь тогтоогдож ял сонссон. Шүүхийг шийдвэрийг хэн ч шүүхгүй гэдэг ч Баянхонгорын Дав.Цогтбаатарт үйлчлэхгүй, УИХ-ын гишүүн хэвээрээ байгаа нь Ерөнхийлөгчийн хамгаалалт гэх яриа гарсан. Тиймдээ ч Ардчилсан намынхаа эсрэг байж, гарын үсгээ зурахгүй гүрийж суугаа биз ээ.
Экс ерөнхийлөгч Х.Баттулга гарын үсэг зураагүй байсан ч мягмар гарагт гарын үсгээ зурсан билээ. Энэ нь эдүгээгийн ерөнхийлөгчийг хөдөлгөөнд оруулж, амралтын өдөр хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяраараа дамжуулан мэдэгдэл гаргалаа. Цаг эрт байна, цаашдаа юу болохыг таамаглах аргагүй...