Чингис хааны музейд тодорхойгүй төрлийн 9.5 тэрбум төгрөгийн бараа авч өгөх тендер зарлагджээ

Энэ маапаантай ажлыг Төрийн худалдан авах ажиллагааны газар зарлажээ. Нийт төсөвт өртөг нь 9.5 тэрбум агаад ерөнхий нэр нь “Чингис хаан музейн тавилга, тоног төхөөрөмж” гэнэ. Тендерийн бичиг баримтын “техникийн тодорхойлолт”-ын хэсэгт худалдан авах барааны нэр төрөл, тоо ширхэг, техникийн үзүүлэлт зэргийг тодорхой бичих ёстой. Гэтэл тэр нь хов хоосон. Зүй нь бараг 10 тэрбум төгрөгийн өртөгтэй тендерт энэ нь маш тодорхой, ойлгомжтой орсон байх учиртай ч эсрэгээрээ нууцлагдмал аж. Энэ нь “цавчаа ногоон” автобусны тендер шиг улсын нууцад орсон гэх хардлагыг төрүүлж байна. Нууцласан тендер ямар болдогийг ногоон автобусны жишээн дээр бид харсан. Түүн лугаа хэдэн жилийн дараа Чингис хааны музейн тендер гээд бөөн хэрэг мандах вий дээ ...

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ