alim.mn | 2024.12.23
ТӨБЗГ-ын “санаатай” эс үйлдэл буюу төрийн албаны тавилгын худалдан авалтын “ШУУРГА”

Төрийн байгууллагуудын албан өрөөний тавилга, сандал ширээний худалдан авалт жилээс жилд нэмэгдэж байна. Ирэх жилд улам өсөх нь тодорхой болсон. Энэхүү худалдан авалтын”шуурга”-ыг Төрийн хэмнэлтийн хууль ч зогсоож чадахгүй байна. Сум, дүүрэг 12-20 сая, хот аймаг болон агентлаг яамд бүр 30-40 сая хүртэл үнийн дүнгээр тавилгын тендер зарлаж сууна. Төрийн өмчит компаниуд нь бүр тансаг. Энэ бүх жолоо цулбуургүй худалдан авалтын шалтгаан нь ТӨБЗГ-т бий гэнэ. Учир нь тэд одоо болтол Төрийн хэмнэлтийн хуулийн 7-р зүйлийн 7.3-т болон Засгийн газрын өнгөрсөн онын 203-р тогтоолд заасан “Төрийн албан хаагчийн ажлын өрөөний талбайн хэмжээ, дотоод зохион байгуулалт, тавилга, техник хэрэгслийн нийтлэг жишиг”-ийг боловсруулж гаргаагүй байна. ТӨБЗГ уг жишгийг боловсруулан гаргаж Засгийн газраар батлуулах үүрэгтэй ч одоо ч энэ ажлаа “санаатайгаар” хийгээгүй сууна. Үүнийг далимдуулан төрийн албаныхан тавилгын худалдан авалтын “шуургаа” улам бүр эрчимжүүлсээр байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ