alim.mn | 2024.12.22
Г.Занданшатар: ХҮЭК-ийн дарга зөвлөмж, шаардлага заавал биелдэг хуулийн зохицуулалтаа хэрэгжүүлж чадахгүй байна

УИХ-ын дарга Г.Занданшатар хүний эрхийг хангах ажлыг гардан хэрэгжүүлэгч Хүний эрхийн үндэсний комиссийг “ташуурдлаа”.  Сүүлийн 30 жилд манай улс хүний эрхийг хамгаалах чиглэлээр олон арга хэмжээ авсан ч олигтой ахиц дэвшил гарсангүй. Хүний эрх чөлөөний индексээр 165 орноос 51-т жагсаж байгаа нь бас л тааруу үзүүлэлт юм.  Энэ талаар бүрэн хариуцлага хүлээх байгууллага нь ХЭҮК. Тэгвэл байгуулагдсан цагаасаа хойш УИХ-д 22 илтгэл ирүүлсэнээс өөр нэрлэх ажил байхгүйг Г.Зандашатар сануулсан.  УИХ хүний эрхийг хамгалах чиглэлд ихээхэн анхаарч 2020 онд Хүний эрхийн үндэсний комиссийн хуулийг шинэчилэн баталсан. Энэ чиглэлд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд УИХ бүрэн комиссийн гишүүдийг сонгон шалгаруулах бүрэн эрхээсээ татгалзаж олон нийтээр нээлттэй хэлэлцүүлдэг болсон.  Гишүүдийн тоог ч нэмсэн. Мөн ХҮЭК-ийн зөвлөмж заавал биелдэг хуулийн зохицуулалтыг хийж өгсөн. Шаардлага, зөвлөмжийг хэрэгжүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцдог болсон. Гэтэл уг комисс хуулийн энэ зохицуулалтыг бүрэн хэрэгжүүлж өөрийн зөвлөмжөө ажил хэрэг болгох тал дээр сул хандаж байгааг УИХ-ын дарга хатуу анхааруулсан. Тэрээр “ ХЭҮК-ийн энэ байдлыг Хууль зүйн байнгийн хороо, Хүний эрхийн дэд хороо энэ долоо хоногт авч хэлэлцэх шаардлагатай байна. Шаардлагатай бол даргыг нь өөрчлөх хэрэгтэй” гэлээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ