alim.mn | 2025.01.13
“Эрдэнэс-Тавантолгой” нүүрсний талбайгаа бусдад “дээрэмдүүлээд” дуугай сууж байсныг хуулийнхэн шалгаж эхэлжээ

Монголын хамгийн номхон хүлцэнгүй компаниар “Эрдэнэс-Тавантолгой” шалгараад байна. Тэрээр олон жилийн турш талбайгаас нь нүүрс олборлож байхад дуугай хараад сууж байжээ. Энэ нь тусгай зөвшөөрлийн газар эзэмших талбайн зөвшөөрлөө бүрэн аваагүйтэй холбоотой.  Зөвшөөрлийг бүрэн авах нь гүйцэтгэх захирал Б.Ганхуяг болон түүний нүсэр том удирдлагын аппаратын хийх ажил байсан. Бүхэл бүтэн хуулийн хэлтэстэй атал олон жил зөвшөөрлөө бүрэн авч чадалгүйгээр “дээрэлхүүлээд” сууж байсны шалтгааныг хуулийн сонирхоод эхэлжээ.  Тус компани доорхи маягаар газраа алджээ. Үүнд :

▪ Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн MV-011943, MV-016883 дугаар тусгай зөвшөөрлийн талбайд 3 аж, ахуй нэгж, 1 иргэнд 39.2 га газрыг эзэмших;
▪ Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн MV-016881, MV-016882 дугаар тусгай зөвшөөрлийн талбайд 5 иргэн, 2 аж, ахуй нэгжид 17.3 га газрыг эзэмших, 54 иргэнд 4.1 га газрыг өмчлүүлж, 1 аж, ахуй нэгжид 2.1 га газрыг ашиглах;
▪ Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн MV-011953 дугаар тусгай зөвшөөрлийн талбайд 11 иргэн, 34 аж, ахуй нэгжид 1,786.9 га газрыг эзэмших, 6 иргэнд 0.3 га газрыг өмчлөх, 3 аж ахуй нэгжид 6.5 га газрыг ашиглах;
▪ Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн MV-011954 дугаар тусгай зөвшөөрлийн талбайд давхардсан тоогоор 6 аж, ахуй нэгж, 14 иргэнд 94.4 га газрыг эзэмших, 10 иргэнд 0.8 га газар өмчлүүлж, 7 аж, ахуй нэгжид 165.8 га газар ашиглах;
▪ Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн MV-011955 дугаар тусгай зөвшөөрлийн талбайд давхардсан тоогоор 55 аж, ахуй нэгж, 18 иргэнд 2,820.4 га газрыг эзэмших;
▪ Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн MV-011956 дугаар тусгай зөвшөөрлийн талбайд 1 аж ахуйн нэгжид 100.8 га газрыг эзэмших хэлбэрээр тус тус олгосон байна.

Зарим нь бүр авсан талбай дээрээ “бүтээн байгуулалт”-ын ажил хийгээд эхэлжээ.  Үүнд  нүүрсний давхарга дээр нь 13.8 га авсан “Шунхлай петролиум”, 23 га газар авсан “Рэйлвэй сөүл менежмэнт”, “иргэн Д.Болор нарыг дурдаж болно. Өдгөө эдгээр компани, хувь хүмүүсээс талбайгаа буцаан авахад ихээхэн хугацаа, шүүхийн зарга үргэлжилэхээс гадна газраа чөлөөлүүлэхийн тулд нөхөн төлбөр төлөх эрсдэлтэй болжээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баасансүрэн
1 жилийн өмнө
202.126.88.80
Администрал ч билүү нөгөө том нь яасан бэ. Эрх мэдэлтэнгүүд л дээрэмдэнүү гэхээс улныхан юугаа дээрэмдэв гэж.
Төстэй мэдээ
Close menu