ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙН ХЭРЭГТ ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДСАН ХҮМҮҮС
Монголын улс төр, бизнесийг гартаа атгасан "Эзэн" гэгдэх Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, түүний хамсаатнуудад холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 21-нд болно.
Шүүх хурлаар “Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг Монголд оруулж ирэхдээ мөнгө угаах замаар эрх мэдэл албан тушаалын бүлэглэл бий болгосон байж болзошгүй гэж үзжээ. Мөн Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээ, Хөтөл цемент шохойн үйлдвэрийн хувьчлал, Төмөртэйн ордоос Болд төмөр Ерөө гол компанийн төмөр замын Хандгайт өртөө хүртэлх 33.4 км төмөр замын асуудлыг дэнсэлнэ гэдгийг эх сурвалжууд хэлж буй.
Ингээд эрх мэдэл албан тушаалаа ашиглаж, улсад 9 их наяд төгрөгийн хохирол учруулсан 21 оролцогч, 2 хуулийн этгээдийн бүрэлдэхүүнтэй “Эрдэнэтийн 49" хувийн” гэх тодотголтой хэрэгт холбоглсон хүмүүсийг товч танилцуулъя.
Хэргийн гол эзэн холбогдогч нь Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг боловч тэрбээр эрүүл мэндийн шалтгаанаар өнгөрсөн 2 дугаар сард эмчлүүлэхээр гадаад руу яваад одоог хүртэл ирээгүй байна. Тиймээс Д.Эрдэнэбилэгт холбогдох хэргийг тусгаарлажээ.
Харин Нийслэлийн Прокурорын газраас Эрдэнэтийн 49 хувийн дээрх хэрэгт...
Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат
Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат
Сангийн сайд асан Б.Болор
Монгол банкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал
Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр
Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Нанзаддорж зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийг яллагдагчаар татжээ.
Мөн
Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржханд
Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын албаны дарга Б.Минжбадам
Ялгуусан ХХК-ийн захирал Л.Санжаадорж
Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон
Кью Си Эс компанийн удирдлагууд болон Г.Ганзориг, Э.Шижир
Монголиан Коппер Корпорейшн ХХК-ийн захирал Ц.Пүрэвтүшин
Дархан төмөрлөгийн гүйцэтгэх захирал асан Д.Батжавхлан, Р.Мөнхтуул, Б.Мөнхсоёл, Д.Эрэвгийлхам, Д.Энхтунгалаг,Ч.Энхболд, С.Уранчимэг нарын 20 хүнд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
Түүнчлэн “Кью Эс Си” ХХК, “Төмөр замын зураг төслийн институт” ХХК яллагдагчаар татагдаад байгаа ажээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ