Японы нэгэн судлаач Кимура Аяако “Монголчууд хөгжихгүй, учир нь хөгжил дэвшлийг бий болгодог ёс суртахуун та нарт байхгүй” гэсэн. Үүнийг батлах нэгэн хэрэг Дорнод аймагт гарчээ. “Талын таван хайрхан” компанийн хөрөнгө оруулагч япон иргэн Сатоши нь Баянхонгор аймгаас 80 тооны адууг тээвэрлэн Дорнодод хүргүүлж нутгийн адуучин халхчууд овогт Лхачинбандаар маллуулахаар тохирчээ. Япон баян адуучинд сарын 800 мянган төгрөгийн цалин өгөхөөр тохирч, дээр нь “Даюун” маркийн улаан өнгийн шинэ мотоцикль авч өгсөн гэнэ. Гэрээ ёсоор адуу үхвэл гэрэл зургаар баталгаажуулан хасуулж явах ёстой. Адуучины мэдүүлсэнээр машинаас буулгахад л хоёр нь үхжээ. Маргааш нь бүр тав нь үхжээ. Гурав хоногийн дараа голын хойд талд гурав нь үхсэн хэвтэж байсан гэнэ. Тав хоногийн дараа гэрийн хойно хоёр нь үхжээ. Өвөлжөөн дээр бас 10 орчим үхжээ. Энэ мэтээр “үхсээр” байгаад өнөөх 80 адуунаас нь 27 нь үлджээ. Компанийн монгол захирал нь нэг азрага, 26 гүү, 19 унага хүлээж аваад цагдаад ханджээ. Мөрдөн байцаалтаар адуучин эр 35 морь, найман унагатай гүүг нь дунджаар 800 мянган төгрөгөөр зарчихсан нь тогтоогджээ. Энэ нь барагцаагаар 40 орчим сая төгрөг болсон байна. Ийнхүү япон баяны Дорнодын ногоон талд адуун сүрэгтэй болсох гэсэн мөрөөдөл бүтэлгүйджээ.