alim.mn | 2024.12.23
Араатан Л.Баасанбаатарт хоолойгоо хэрчүүлсэн амь хохирогчийг харсан настай эмэгтэй зам дээр ухаан алдаж унажээ

Өдгөө 45 настай, тэрх цагаан овогт Л.Баасанбаатар нь зэрлэг араатан шиг авирлаж өнгөрсөн 3-р сарын 28-нд Хан-Уул дүүргийн 20-р хороо, Хүүхдийн сэргээн засах сувилалын урд замд машинд зорчиж явахдаа ямар ч шалтгаангүйгээр Б.Б-гийн хоолойг хутгаар хэрчин амь насыг нь хохироосон, улмаар жолооч болох амь хохирогчийн үеэл ах Б.Г-г хутга барин хөөж алахаар завдсан гэмт хэрэг өдүүлжээ. Тухайн өдөр үеэлүүд Гандангийн хажуунаас 19 орох эрэгтэй хүнийг машиндаа суулгасан нь араатаныг оруулжээ. Цагаан хаалганы гэрлэн дохиогоор зүүн эргэх үед үеэл дүү нь хачин дуугархаар жолооч хартал хоолойноос нь их хэмжээний цус асгарч байжээ. Эргэн харахад өнөөх эрэгтэй хутга далайсанд сандарсандаа эсрэг урсгалын зам руу орж ирж байсан машиныг мөргөн зогсжээ. Самбаачилан суудлын бүсээ тайлан гарч зугтахад араатан араас нь хутгаа барин хөөжээ. Азаар яг энэ үед ард нь цагдаагийн машин явж таарчээ. . Болсон явдлын тухайд цагдаа нь

“ ... жолооч дэд ахлагч Б-гийн хамт цагдаагийн алаг тэрэгтэй хороо руу явж байх замд буюу Хан-Уул дүүргийн 20-р хороо Вайт гэйт центрийн ард талын засмал зам дээр Приус 30 маркийн цэнхэр өнгөтэй машин эсрэг урсгалд явж байсан тээврийн хэрэгслийг мөргөөд зогсчихсон байсан. Машины цаанаас “аллаа, цагдаа дуудаарай” гээд нэг улаан куртиктэй, саравчтай малгайтай, 25-30 орчим насны залуу орилоод гараад ирсэн. Намайг машинаас буухад нил цус болсон хувцастай, түрийтэй гуталтай эрэгтэй “ойртсон хүнийг ална шүү” гэж хашхираад “чамайг би заавал ална” гээд улаан куртиктэй залуугийн араас хөөсөн. Тэгэхээр нь түүнд би 3-4 метр орчим очоод маш чангаар “боль хутгаа хая, цагдаа байна” гэж хашгирсан.  Нөгөө эрэгтэй над руу гайхаж харж бас ард талд цагдаагийн машин байгааг анзаараад хутгаа хаясан. Би гарыг нь мушгиж доош нь дараад өчсөн. Жолооч дэд ахлагч Батдэлэгт “хэргийн газрыг хамгаалалтанд ав, нотлох баримт болох хутгыг сайн хараарай” гээд сэжигтэн этгээдийг бариад хэлтэс рүү явсан. Тэрээр замдаа “хоёуланг нь алах байсан юм, нэгийг нь шаачихсан, нөгөөх нь зугтчихлаа, ямар азтай гөлөг вэ, цагдаа хүрээд ирэх юм” гэж шогшроод байсан...” гэжээ.

Мөргүүлсэн машинаас гарч ирсэн настай эмэгтэй хоолойгоо хэрчүүлсэн амь хохирогчийг хараад зам дээр ухаан алдаж унажээ. Араатан Л.Баасанбаатар нь тухайн үед Төв аймагт туслах малчинаар ажиллаж байгаад хотод иргэний үнэмлэхээ сунгуулах нэрээр орж иржээ. Хөдөө согтуурсан үедээ улсын аварга малчиныг ална хэмээн хутга барин дайрсан гэнэ. Аймшигт хэрэг өдүүлсэн араатаныг сэтгэцийн хувьд эрүүл гэсэн дүгнэлт гарчээ. Тэрээр “өөрийгөө хамгаалж хутгаар хатгасан” хэмээн мэдүүлжээ. Шүүх түүнд бүх насаар нь хорих ял яноосон. Мөн 154 сая төгрөг гаргуулж амь хохирогчийн ар гэрт олгуулахаар болжээ. Эсрэг урсгалын мөргүүлсэн машины хохирлын 2.7 сая төгрөгийг мөн түүнээс гаргуулах болсон ч араатан ямар ч төлбөрийн чадваргүй гэж мэдүүлжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ