alim.mn | 2024.12.22
Топ Болормаагийн амралтын агшин

Монгол модель агентлагийн захирал Д.Болормаа 50 насны босгыг давж, үр ачаа үзэж амар амгалан амьдарч буй. Хааяа чанартай бүтээгдэхүүнийг рекламдаж, харих, зодог тайлах болоогүйгээ залууст харуулж, зиндаагаа үзүүлчихдэг.

  Саяхан Гоёл наадам болдгоороо боллоо. Урьдын адил сүр дуулиантай бус, зөвхөн загварын ертөнцийг онц ихээр сонирхогчид, мэргэжлийнхний хүрээнд болж, олон нийтийн анхаарлыг төдийлөн татахаа больжээ. Өмнө нь Гоёл наадмын Топ модель маргааш нь шууд "од" болж, сүүлийн үеийн том машин унаж дүүхэлзсээр, амьдрал нь алга урвуулахын дайнд өөрчлөгддөг байлаа. Тэр жилдээ сонин телевиз, зар сурталчилгааны самбараас буудаггүй. Одоо байдал өөрчлөгджээ. Сүүлийн үед тодорсон Топ моделийг таних ч хүн цөөн болов.

  Харин эсрэгээрээ Топ Болормаа, Э.Одгэрэл зэрэг цөөн модель чансаа, нэр хүндээ хадгалсаар. Хамгийн үнэтэй сурталчилгаанд тэд тоглож байна. Топ модель Д.Болормаа 1997 онд Азийн топ модель болж, Монголын загварын ертөнцөд нэг шинэ хуудас нээсэн. Монголдоо анх хувийн загварын агентлаг нээж, шавь нараа бэлдсээр. Энэ жилийн Гоёлын шилдэг загвар өмсөгч Ч.Ану гэхэд л Топ Болормаагийн шавь. Шавь нартайгаа зэрэгцэн тайзнаа оршсоор байх нь бахархалтай юм даа. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ