alim.mn | 2024.12.23
АН-аас нэр дэвшсэн тохиолдолд 100 саяыг төлнө
 
 Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өчигдөр хуралдаж, сонгуулийн бэлтгэл ажлын талаар ярилцжээ.  АН-ын Үндэсний бодлогын хороо нь 400 гаруй гишүүнтэй.  Үүний 20 хувь эмэгтэйчүүд, 20 хувь нь залуучууд багтдагг. Тус намаас ирэх 2020 оны сонгуульд нэр дэвшвэл 100 саяыг намдаа тушаах асуудлыг хэлэлцжээ. Дээрх мөнгөний 40 хувийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө намдаа тушаасан байх ёстой гэсэн шаардлага ч гарсан байна. Үүнийг эмэгтэй гишүүд эсэргүүцэж байна. Залуучуудын хувьд ч энэ мөнгийг намдаа төлөөд сонгуульд нэр дэвшихэд хэцүү нь мэдээж. Намын удирдлагууд "нинжин" сэтгэл гаргаж,  эмэгтэйчүүдийг  100 сая төгрөгөөс 40 хувийг нь хөнгөлөлт үзүүлэхээр болсон гэнэ.  Харин залуучууд тодорхой графикийн дагуу энэ мөнгийг төлөх талаар яригджээ. Нэр дэвшүүлэхдээ дээрх мөнгийг төлсөн эсэхийг нэгдүгээрт харгалзан үзэх аж. Мөн намынхаа төлөө өнгөрсөн хугацаанд хэр идэвх зүтгэлтэй ажилласан  бэ гэдгийг нь авч үзэх гэнэ. 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ