Ээжийгээ “п-да” гэж хараасан найзыгаа ганц алгадтал нөгөө ертөнцөд одсон хэрэг гарчээ
Ийм нэгэн харамсалтай бас сургамжтай хэрэг гарчээ. Багш мэргэжилтэй, эмэгтэй М.Ундрал нь “Центо-120” рестораны үүдэнд “ээжийгээ цээртэй үгээр хэлсэн” гэх шалтгааны улмаас амь хохирогч О.Б-гийн зүүн хацар хэсэгт гараараа цохиж тархинд битүү гэмтэл учруулж амь насыг нь хохироож хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ. Болсон явдлын тухай тэрээр
“...гэртээ байхад манай найз эхнэрийнхээ хамтаар “Центо-120” ресторан пабад байна хүрээд ир гэхээр нь би 20 цагийн үед ганцаараа очсон. Талийгаач нилээн халамцуу орж ирээд биднийг хараад хүрч ирээд хамт суусан. 0,75 литрийн шил архи захиалсан. Талийгаач *** жаахан хашхираад чанга дуугараад байхад нь рестораны эзэн эгч нь ирээд одоо чи орж амар, манайх одоо хааж байсан гэж хэлсэн. Тэгээд рестораны үүдэнд тамхи татаж байхад талийгаач ээжийгээ хараагаад “ээж п-да чинь намайг миний өмнө орж үхэж нүдний булай болов гэж шаадаг юм даа” гэж ярихаар нь би “төрүүлсэн эхийгээ яах гэж ингэж байдаг юм, чиний төлөө архи дарсаа боль гэж хэлж байна ш дээ. Чи архи уухаа болио, чи наадахаа зогсоо” гээд баруун гараараа талийгаачийн зүүн хацар хэсэгт нэг удаа алгадсан...” гэжээ.
Цохиулсан хохирогч гэртээ ирээд буйдан дээр гараараа толгойгоо барин сууж байгаад ухаан алдаж улмаар амиа алджээ. Хохирогчийн талаас нийтдээ 122 сая төгрөг нэхэмжилжээ. Шүүх сэтгэл санааны хохиролд 63 сая, оршуулгын зардалд есөн сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэж шүүгдэгчид есөн жил хорих ял оноосон байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Zo
1 жилийн өмнө
66.181.160.117
Gertee Hariad l uhsen bn shuu de zamdaa ch ymuu gertee ch ymuu dairaltand Orson bj bolno biz de
Zo
1 жилийн өмнө
66.181.160.117
Gertee Hariad l uhsen bn shuu de zamdaa ch ymuu gertee ch ymuu dairaltand Orson bj bolno biz de
Зочин
1 жилийн өмнө
103.212.118.23
Худлаа л даа хамт архи ууж салбагнаж яваад тархи толгойгүй нүдээ биз
Зальт эм ээжийгээ тэгсэн эсэхийг хэн мэдэхүү дээ
Ямар ч бсн гэрчийн мэдүүлгээр зодож цохиж бсн дүрс нь үлдсэн гээ биз дээ алуурчин
Төстэй мэдээ