alim.mn | 2024.12.22
Монголбанкны удирдлагууд бөөнөөр сонгуульд нэр дэвшихээр шийджээ

Төрийн өндөр албан тушаал хашигсад ирэх жилийн сонгуульд нэр дэвшихийн тулд энэ ондоо багтааж ажлаа өгөх учиртай. Тэгвэл Монголбанкны удирдлагууд бөөнөөрөө нэр дэвшихээр шиййдсэн гэнэ. Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нь Архангайд, тэргүүн дэд ерөнхийлөгч нь Г.Дөлгөөн нь Хэнтийд, дэд ерөнхийлөгч Г.Энхтайван нь Төв аймагт нэр дэвшихээр болжээ. Эднээс тэргүүн дэд нь “бэлэн хоол” дээр бууж байна. Тэргүүн дэдийн аав Н.Ганбямба нь Хэнтийн Засаг даргаар бага зэрэг “попорсон”-ыг эс тооцвол дөрвөн жил муугүй ажилласан тул хүүд нь танигдахгүй байхын зовлонгүй. Засаг дарга байхдаа  шатахуунаа хэмнээд хот автобусаар явдаг байсан хэмээн хэнтийчүүд шоолох явуулах хоёрын хооронд ярьдаг. Н.Ганбямба аймгийнхаа эдийн засгийн хэмжээг 400 тэрбум  төгрөгт хүргэсэн хэмээн мэдэгдэж байсан. Гэсэн ч хэрвээ хүү нь нэр дэвшвэл түүн луу улстөрийн удам дамжсан “ханхүү” нарын нэг хэмээн дайрах нь тодорхой.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ