alim.mn | 2024.12.23
Монголын Эрэгтэйчүүдийн холбоо байдаг гэдгийг НИТХ баталж 12 сая төгрөг өгчээ

Саяхан хэд хоногиййн өмнө буюу 11-р сарын 19-нд олон улсын эрэгтэйчүүдийн өдөр тохиосон. Уг нь энэ өдөр эрчүүдийн хувьд эмэгтэйчүүдийн 3-р сарын 8-ны баяртай тэнцэх учиртай гэнэ. Баярын өдрөөр Монголд эрэгтэйчүүдийн холбоо байдаг эсэх талаар олон нийт ширүүн маргасан. Зарим нь эрүүлжүүлэхээс өөр эрчүүдийн эрх ашгийг хамгаалах газар байдаггүй гэж зүтгэсэн. Тэгвэл ийм холбоо үнэхээр байдаг аж. Бүр НИТХ-тэй төсөл хэрэгжүүлэхээр зөвхөн урьдчилгаанд нь 12 сая төгрөг авчээ. Үлдэгдэл мөнгө нь хэд болох нь бүү мэд. Гэхдээ ямар ч байсан эрчүүдийн төлөө зарцуулагдах нь тодорхой биз ... Ийнхүү НИТХ Монголын эрэгтэйчүүдийн холбоонд мөнгө өгч ганц ч гэсэн сайн үйлс бүтээсэн нь яамай.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ