alim.mn | 2024.12.23
Хятадын цагаан сар тэмдэглэсэн монголчууд зодолдож нэгнийгээ гэмтээсэн хэргийг шийдвэрлэжээ

Монгол, Хятадын сар шинийн баяр зөрүүтэй тохиодог. Тэгвэл манайхны дунд урд хөршийн сар шинийн баярыг тэмдэглэдэг иргэд байсаар байна. Шүүгдэгч Э.Одонцацрал нь  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ******** дүгээр хороо, ******* дугаар байрны ********9 тоотод  хохирогчийг  “миний амьдралд оролцлоо” гэх зүйлээс шалтгаалан улмаар үсдэж орон дээрээс унагааж “баруун чамархай, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл “ бүхий хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Болсон явдлын тухайд хохирогч нь “..."манайд хүрээд ир, чамтай ярилцах юм байна" гээд гуйгаад байхаар нь нөхөр бид хоёр гэрт нь очсон чинь Хятадын цагаан сар тэмдэглээд баярын ширээ зассан байсан. Сэнгүр нэртэй 2,5 литрийн пиво нэгийг тал хүртэл нь нөхөр бид хоёр уусан, бусад нь 0,75 литрийн нэрийг нь мэдэхгүй архи ууссан ба юм яриад сууж байгаад цаг орой 18 цаг 45 минут болж байсан. ... Бгараад дэлгүүрээс 0,75 литрийн архи 1 шил, 2,5 литрийн Сэнгүр пиво нэгийг авчирсан. Шүүгдэгч сүүлд орж ирсэн залуутай хэрэлдээд байхаар нь би "хүүхдийн хажууд хэрүүл хийгээд, тамхи татахаа боль" гэсэн чинь "чамд ямар хамаатай" гээд хэрүүл өдөөд хэрүүл хийж байсан, би "явлаа" гэж хэлээд босох гэсэн чинь би ухаан алдаад унасан байсан. Нэг ухаан орсон чинь миний дээр шүүгдэгч хоёр гараараа намайг үсдээд байж байсан...” гэжээ. Энэ хэрэг харь орны баярыг тэмдэглэснээс болсон байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ