УИХ-ЫН ГИШҮҮН Ж.МӨНХБАТ 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР 2 ДАВХАР ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН БАЙР АВЧЭЭ
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат чөлөөлөгдөх хүсэлтээ өгчихөөд УИХ-ын гишүүн мөн ч юм шиг, биш ч юм шиг, нэг саармаг гишүүн явж байгаа. УИХ дотор хувийн бизнес хийдэггүй, ямар нэг компанийн хувь, хувьцаа эзэмшдэггүй цөөн гишүүдийн нэг нь Ж.Мөнхбат. Ж.Мөнхбатын хувьд урьд нь хувийн компанид ажиллаж байгаагүй, 2003 оноос эхлэн төрийн байгууллага, намын байгууллагад л ажиллаж явсан нэгэн.
Анх Архангайнх гэж нутгийн ах, тэр үеийн УИХ-ын дарга С.Төмөр-Очирыг дагаж, зөвлөх сэтэртэй төрийн ордонд анх хөл тавьсан. Түүнээс өмнө хөдөөний хөдсөн дээлтэй малчны хүү, оюутны байранд охидын хоол буудаж явсан залуу. Удалгүй НАМЗХ-ны дээд үеийн ах нартайгаа "нам наалдаж" У.Хүрэлсүх даргыгаа дагасан. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улс төрд нутгийнхаа Л.Оюун-Эрдэнэ, Говь-Алтайн Д.Амарбаясгалан, Архангайн Ж.Мөнхбат гурвыг сойж, төө зайгүй төрсөн дүү шигээ харж хандсан гэдэг. Оюук, Амарбаясгалан хоёр одоо ч Хүүк ахынхаа итгэлийг алдаагүй, нам засгаа энэ тэнцүү авч явна. Одоо намдаа ч, төрд ч хэрэгтэй "зайран" болов. Гэтэл Ж.Мөнхбат Хотын фракцид наалдаж, нутгийн ах Т.Бадамжунайг түшиж, Оюук, Амарбаясгалан хоёроосоо түрүүлж хөдөлсөн. МАН-ын генсек ч түрүүлж болсон, түрүүлж ЗГХЭГ-ын дарга болсон.
Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэгчээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг УИХ-ын чуулган дээр хулгайчаар нь дуудсан. Горыг нь амсаж хурдан ч сайдаасаа буусан даа.
Ж.Мөнхбат УИХ-ын гишүүн болсноор огцом баяжиж, их хэмжээний хөрөнгө мөнгө цуглуулж эхэлсэн гэдэг. УИХ-ын гишүүн Ж. Мөнхбат 2017 оны 8 сард Сүхбаатар дүүргийн 1-р хороо Олимпийн гудамж, 16-р байр буюу Regensy Residense хотхоны 1501 А тоот байранд 260 метр кв орон сууцыг 780 мянган ам доллараар худалдан авчээ. Хүүхдийн паркын яг зүүн талд байрлах, сүүлийн үеийн засал тохижилттой, тансаг зэрэглэлийн байрыг худалдан авахдаа 780 мянган ам доллар төлжээ. Өнөөдрийн ханшаар тооцоход 3 тэрбум гаруй төгрөг төлжээ. Гэхдээ наймаа үүгээр дууссангүй. Ж.Мөнхбатын эхнэр Дашдэлэгийн Буянжаргал Сүхбаатар дүүргийн 1-р хороо Олимпийн гудамж, 16-р байр буюу Regensy Residense хотхоны 1501 Б тоот 170 кв.м байрыг мөн л 2017 оны 8 сард худалдан авч, гэрээ байгуулсан байдаг.
Хамгийн сонирхолтой нь Сүхбаатар дүүргийн 1-р хороо Олимпийн гудамж, 16-р байр буюу Regensy Residense хотхоны 1501 тоот байр нь нийтдээ 430 мкв талбайтай, дотроо хоёр давхар байр юм байна. Энэхүү байрыг эзэмшиж байсан Бордухын Цэндсүрэн Ж.Мөнхбататд зарахын өмнөхөн байраа хоёр хувааж, Улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулсан бөгөөд Ж.Мөнхбат өөрийнхөө нэр дээр 1501 А хэсгийг, харин эхнэрийнхээ нэр дээр 1501 Б хэсгийг худалдан авч, нийтдээ 430 мкв талбайтай, дотроо хоёр давхар байранд амьдрах болжээ.
Өнөөдөр Regensy Residense хотхонд 1мкв байрны худалдах үнэ 2500 ам доллар байна. Нийтдээ 3 тэрбумын үнэтэй тансаг зэрэглэлийн байрыг Ж.Мөнхбат УИХ-ын гишүүний цалингаараараа худалдаж аваагүй нь тодорхой. Хувьдаа компанигүй, цалингаасаа өөр орлогогүй гишүүн яаж 3 тэрбум төгрөгөөр 430 мкв, хоёр давхар байр худалдаж авсныг тогтоох биз. Учир нь Ж.Мөнхбат гишүүн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа 800 тэрбум төгрөгийн концессийн гэрээний асуудалд нэр холбогдож, “Засагт чандмань майнз” ХХК-д 162 тэрбум 869 сая төгрөгийн концессийн гэрээ байгууулсан, ингэхдэээ Засгийн газрын хуралдааны тэмдэглэл зассан гэдэг мэдээлэл гарч байсан билээ.
Хагартлаа баяжжээ гэдэг үгийг харуулсан Ж.Мөнхбатын 2017 оны жилийн орлого 183 сая байсан бол 2018 онд 1 тэрбум 53 сая төгрөгийн орлоготой болсон. Ганцхан жилийн дотор орлогоо 10 дахин нэмэгдүүлнэ гэдэг гайхам чадвар шүү.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Irgen
1 жилийн өмнө
202.126.88.66
Ene J.MUNKHBAT iig shalguul heregtei baina.
Төстэй мэдээ