Хийлч Ч.Дэлгэрцэцэг америк нөхрөөсөө салж, монгол залуутай үерхэх болжээ. Найз залуу нь "Гарьд манлай" эмнэлгийн эмч, өөрөөс нь 10 насаар дүү залуу бий. Шинэхэн хос хамтдаа аляж, тоглолт үзэн, тас тэврэлдэж яваа. Хайр дурлалдаа шатсан залуу хийлч Дээгийгийн нэрийг нуруун дээрээ шивүүлжээ. Хийлч Дээгий энэ 45 нас хүрч буй. Өөрөөсөө үе мултарсан 2 ч ахимаг эртэй гэрлэсэн ч идэр насандаа жинхэнэ хайраа олов бололтой.
Дээгийгийн анхны нөхөр Саха Миянатан хэмээх Дэлхийн банкинд зөвлөх, “Хөгжлийн банк”-ны ТУЗ-ийн гишүүн байсан эртэй гэрлэж ганц хүүгээ төрүүлсэн. Чамгүй хөрөнгөтэй ноён Саха Миянатан салахдаа залуухан эхнэртээ хөрөнгө тасалж өгөхөөс цааргалсан тухай бичигдэж байлаа. Удалгүй Дээгий “Лейтон Ази” хэмээх дэлхийд дээгүүрт ордог уул уурхайн компанийн салбарт гуч гаруй жил ажиллаж буй Марк Бейли хэмээх эрхэмтэй гэрлэсэн. Хуримын ордонд хуримласан Дээгий нөхрийнхөө талаар "Урлагийг ойлгодог, нас намбатай хүнтэй гэрлэсэн. Сонгодог урлаг бид хоёрыг нийлүүлсэн” гэж байлаа. Харин тэд 10 жил амьдарсны эцэст хэл ам бололгүй хоёр тийш болжээ.