Баянзүрх дүүргийн 20-р хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Га...кси” зуслангийн багш Г.Ц нь уг зусланд амарч байсан 11 нас 8 сар 15 хоногтой буюу бага насны хохирогч З.А-г амрах байрандаа унтахаар орондоо ороод хэвтэж байхад нь "бүүвэйлж өгье" гэж хэлж оронд цуг орж хэвтэж байхдаа түүний цамцан доогуур гараа оруулж цээж, мөөм, өгзөг зэргийг нь илж, барьсан мөн бага насны хохирогчийн бэлэг эрхтэнд нь хуруугаа хийж оролдож бэлгийн харьцааны шинжтэй үйлдлийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн, бага насны буюу 11 нас 10 сартай хохирогч Э.Б-гийн фейсбүүк хаягт өөрийн Г.Ц гэх фейсбүүк хаягаас садар самууныг сурталчилсан дүрс бичлэг явуулж үзүүлсэн тус тус гэмт хэрэгт холбогджээ.
Энэ тухай Цэдээ “багштан” нь “...Би 2022 оны 12-р сарын 26-ны өдрөөс хойш Га...кси зусланд зуслангийн багшаар ажиллаж өвлийн ээлжийн амрагч хүүхдүүд авч байсан. Энэ үед 2023 оны 01-р сарын 08-11-ний өдрийн хооронд А гэх хүүхэд 7-р ээлжид зусланд ирж амарсан юм. Тухайн хүүхэд манай бүлэгт 9 хүүхдийн хамт амарч байсан. Бид нар зуслангаас буухын өмнө шөнө буюу 2023 оны 01-р сарын 10-ний орой нэг эмэгтэй хүүхдүүд амарч байсан өрөөнд зуслангийн дурсамжийн талаар ярьж үүрийн 03-04 хүртэл суусан. Гэхдээ яг хэдэн цаг хүртэл суусан эсэхийг мэдэхгүй. Ингээд бид унтах болж хүүхдүүдийг ор оронд нь оруулж өгөөд гэрлээ унтраах байгаад “Бүүвэйлүүлэх хүүхэд байна уу” гэж асуусан. Би гэрэл унтрааж А-гийн орон дээр очиж гутлаа тайлж гадуур хувцастай хажуугаар нь хэвтсэн...” гэжээ.
Охин гарыг нь татан болиулсан ч ахин дахин оролджээ. Эцэстээ нойрондоо дийлдэн унтахад “багштан” өөртөө “ингэж болохгүй” гэж хэлээд больсон гэж мэдүүлсэн. Мөн тухайн шөнө аймшгийн зүйл ярьсан тул хүүхдүүдийг бүүвэйлж өгөхөөр шийдсэн гэжээ.
Дараа нь охины фэйсбүүк хаяг руу “миний охин руу санасан уу, миний охин, оролдуулахад гоё байсан уу, чамайг үнэрлэж тэвэрч хэвтмээр байна санаад байна” гэсэн чат бичжээ.
Охины ах утсаар нь ярих гэж авахдаа уг чатыг уншаад ээждээ хэлжээ. Ээж нь тэр дор нь цагдаад гомдол гаргасанаар “бүүвэйлдэг” багшийн хэрэг илэрсэн байна.
Өөр нэг хохирогч Э.Б нь “... зуслангаас гэртээ ирсэн, тэгтэл миний фейсбүүк хаягт Г.Ц гэх нэртэй ах найзын хүсэлт явуулахаар нь би авсан. Зуслангийн багш мөн байна гэж мэдсэн. Над руу “хай хөөрхнөө" гэж бичихээр нь би зөрүүлээд хай гэтэл чи хэзээ зуслан дээр ирэх вэ гээд бичээд байсан. Юу хийж байна гээд л байнга чат бичдэг болсон, би хааяа л хариу өгдөг байсан. Сүүлдээ бүр том хүмүүсийн бичлэг явуулаад ямар санагдаж байна гээд асуудаг, би муухай байна гэхээр устгаарай, аав ээж чинь харна шүү, харвал би асуудалд орно, би асуудалд орохоос айдаг гэх мэтээр бичдэг байсан...” гэжээ.
“Бүүвэйлдэг” багш Төв аймгийн Уянга сумых гэнэ. “Сити” их сургуулийг маркетингийн чиглэлээр төгссөн агаад багш биш байжээ. Шүүх “бүүвэйлдэг” багштанд 12 жилийн хорих ял оноожээ.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.