alim.mn | 2024.12.23
Түрээсэлсэн байрандаа “алжаал тайлах бариа засал хийх” нэрээр бусдын биеийг үнэлүүлсэн эмэгтэй шийтгүүлжээ

Мөөгий буюу В.Мөнхжаргал нь 2023 оны 4-р сарын 29-ний өдрөөс 2023 оны 5-р сарын 12-ны өдрийн хооронд цахим орчинд “алжаал тайлах бариа засал хийнэ” гэж зар байршуулан Э.Мбиеийг нь бусдад үнэлүүлэн биеэ үнэлэхийг зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ.

“Үйлчлүүлэгч” эрэгтэй Б.Б нь “...2023 оны 5-р сарын 11-ний өдөр 21 цагийн үед цахим орчинд “алжаал тайлах бариа засал хийнэ” гэх зарын дагуу ... дугаарын утсаар үл таних эмэгтэй хүнтэй холбогдож, Хангай хотхоны 210-р байр ... тоот хаягаар ирэхэд 30 орчим насны эмэгтэй хаалга тайлсан. Үүдний тавилгагүй өрөөнд ороод үйлчилгээний талаар асуухад 180.000 төгрөгөөр бариа, хөөстэй угаалга, тусгай үйлчилгээ буюу бэлгийн харилцаанд орох санал болгож, 25-30 орчим насны хоёр эмэгтэйг гарч ирсэн. Би эхэлж орж ирсэн 25 орчим насны эмэгтэйг сонгож, бүтэн биеийн бариа хийлгэж  бэлгэвч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон...” гэжээ. 
Харин биеэ үнэлсэн бүсгүй нь “...Фейсбүүкийн ажлын зарыг групп дээр “бариа засалч, угтагч авна” гэсэн зар байсан, тэгээд зарын дагуу утсаар яриад Хангай хотхонд очиж уулзсан. Мөнхжаргал эгч байсан ба надад бүтэн биеийн бариа хийнэ, 1 бариа хийхэд 100.000 төгрөг, тэрний 50 хувийг нь чамд өгнө гэхээр нь би 09-16 цаг хүртэл ажиллах боломжтой гэж хэлэхэд болно гэсэн. Тэгээд маргааш өглөө 09 цагт ирж ажилласан. 2023 оны 5-р сарын 11-ний өдөр ажиллаж байхдаа нэг эрэгтэйд 180.000 төгрөгөөр тусгай үйлчилгээ буюу секс үйлчилгээ үзүүлсэн. Би тусгай үйлчилгээ буюу секс үйлчилгээ үзүүлээд 70,000 төгрөгийг нь авсан...” гэжээ.

Мөөгий нь уг байрыг түрээсэлжээ. Мөн эмчилгээний зардал хэрэгтэй болсон тул ийм хэрэг өдүүлсэн гэжээ. Шүүх түүнд нэг жил зорчих эрхийг хязгаарлах ял оноожээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
1 жилийн өмнө
202.131.225.242
Хүмүүсийн амьдрал ямар байгаа билээ? Ганц бие ээж нар ажилгүй амьдралаа авч явах гэж үүлээ үзэж байна шд. Хүн өөрөө үүнийг хүсээд хийж байна гэж бодож байна уу? Үүнийг хийгээд баяжаад байна уу? Өдөр бүр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж байна. Хүн амь явахын тулд үүнийг хийж байгаа. Нээх аймаар зүйл олоод илрүүлсэн юм шиг байх юм. Цагдаа нар алга болсон хүүхэд, хүн амины хэрэг, хулгай төрийн том авиалгагчийн араас хөөцөлдөж баймаар юм даа. Энэ салбар хэзээд ч байх болно. Албан ёсны болгоод хуулийн баталмаар юм даа. Далд энэ хэлбэр харин ч эрсдэлтэй БЗХӨ гэх мэт. Албан ёсны болгож эрүүл мэндийн үзлэгтэй татвартай аюулгүй байдлыг хангасан асуудал болоход цагдаа дуудаж болдог гэх мэт.
Төстэй мэдээ