alim.mn | 2024.12.22
Залуу жүжигчин Б.Замилан

Залуу жүжигчин Б.Замилан СУИС-ийн нэгдүгээр курсын оюутан байхдаа "Говийн домог" кинонд тоглож олны танил болсон. Анхны дүр нь UBS телевизийн бүтээл “Говийн домог”, тэгээд ч киноныхоо дууг өөрөө дуусан болохоор Эгэрэл гүнжийн дүрээрээ залууст танигдсан билээ. Замилан энэ кинонд тоглосны дараахан хөл хүнд болж, 20 гаруйхан насандаа ээж болсон. Б.Замилан энэ "Манайх гурван охинтой айл. Би том нь. Ээж минь МУГЖ, бүжиг дэглээч, бүжгийн багш Д.Энхгэрэл. Харин аав Д.Болор-Эрдэнэ “Хүн” театрын захирлаар ажиллаж, дунд дүү минь балетаар хичээллэдэг, манайх урлагийн гэр бүл" гэж ярьсан байдаг.  

Хэдийгээр даруу төлөв харагддаг дотроо их дайчин. "Говийн домог" кинонд тоглохдоо  өмнө нь морь унаж үзээгүй байж. Гэтэл хамгийн эхний зураг авалт нь морьтой зугтаж байгаа хэсэг. Гэсэн ч айж бэргэлгүй зургийн талбай дээр морь унаж сурсан гэнэ. Залуу жүжигчин бүсгүй "Би Замилан гэдэг хүнийг ээж болохоос өмнөх  Замилан, ээж болсны дараах Замилан гэж хоёр ангилмаар байна. Яагаад гэвэл ээж болохоос өмнө хүний зан чанар ертөнцийг харах өнцөг, юманд хандах хандлагаас эхлээд маш омголон, бардам, дураараа, эрх байдаг шүү дээ. Харин ээж болсныхоо дараа илүү их эрсдэлийг хардаг. Хүүхэд минь явж байгаал унах вий дээ, даарчих вий, өвдчих вий гэдэг олон зүйлийг анхаарч, хариуцлагатай болдог юм билээ. Харин нөгөө талаар их тийм хүлээцтэй, үзэл бодол, зан чанарын хувьд тогтвортой болдог юм шиг санагдсан. Гэхдээ би сахилгагүй зангаа гээгээгүй. Заримдаа хүүхэдтэйгээ эгч, дүүс шиг тоглодог. Их зүйлийг ойлгуулж, мэдрүүлж ирсэн дээ, миний хүү" хэмээн ярьж байжээ. Гэр бүл үр хүүхдийн талаар, нээлтэй ярих ч нөхөр, хүүгийнхээ тухай аавыг ярьдаггүй нь ганц бие ээж биш юм биз гэх хардлага, зарим залууст найдлага төрүүлдэг.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ