alim.mn | 2024.12.23
Цахим “од” байцаагч жолоочийн 27-хан мянган төгрөгтэй дансны хуулгыг хараад “ядаж 50 болгоод шилжүүл” гэж үүрэгджээ

Өнгөрсөн 9-р сарын сүүлээр чацаргана тээвэрлэж ирсэн нэгэн иргэн Эмээлтийн шалган нэвтрүүлэх цэг дээр Нийслэлийн мал эмнэлгийн газрын Мал эмнэлгийн хяналтын цэгийн улсын байцаагч тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэхийг хураан аваад 150 мянган төгрөгийн хахууль өгөхийг шаардаж байгаа тухай зурагтай мэдээллийг цахимд оруулсан. Ийнхүү “од” болсон байцаагч нь Э.Хасбаатар агаад эхнэрийнхээ дансаар 20 мянган төгрөг авсан нь тогтоогдсон байна. Болсон явдлын тухайд тухайн иргэн нь бусдын гуйлтаар нэг тонн чацарганыг 250 мянгөн төгрөгний хөлсөөр хот оруулж өгөхөөр тохирч өөрийн “Пусо” машиндаа ачин иржээ. Авсан мөнгөө шатахуун тосонд өгчээ. Эмээлтэд ирэхэд нь цагдаа “чацарганаас өөр юм байхгүй юм байна, явууллаа” гэхэд цаанаас нь Хасбаатар гарч ирэн “наад хүнийхээ бичиг баримтыг аваад хүрээд ир, би өөрөө шийдвэрлэнэ” гэжээ. Цаашид  ийм явдал болжээ.

“... Би бичиг баримтаа аваад мал эмнэлгийн улсын байцаагчтай уулзахад “...татвар төлсөн бичиг баримтаа өгөөрэй, тонн тутам 1 сая төгрөгийн татвар төлөх ёстой, гарал үүслийн бичиг чинь хаана байна” гэсэн. Бичиг байхгүй, хүн ачаа дайж явуулсан гэдгээ хэлэхэд “бичиг баримт байхгүй бол 150,000 төгрөгөөр торгоно, мөнгөө бэлэн аваад хүрээд ир” гэхээр нь “надад танд өгөх мөнгө байхгүй” гэж хэлээд 1 цаг гаруйн хугацаа өнгөрсөн. Сүүлдээ би аргаа бараад өөрийн 27 мянган  төгрөгийн үлдэгдэлтэй дансны хуулгаа үзүүлэхэд “чи ядаж 50 мянга болго, тэгээд энэ данс руу шилжүүл” гээд цаасны тасархай дээр  дансны дугаар бичиж өгсөн. Би хэлсэн мөнгийг нь босгох гээд хүмүүс рүү залгаад олдохгүй болохоор нь үлдэгдэл 20 мянгаа “une” гээд шилжүүлсэн. Гүйлгээний утгыг мал эмнэлгийн улсын байцаагч өөрөө хэлсэн. “Мөнгө орж ирсэн үү” гээд тухайн дансны хүн рүүгээ утсаар яриад асууж байсан. Тухайн үед машины бичиг баримтыг аваад өгөхгүй болохоор нь мөнгийг өгчхөөд олон нийтэд мэдээлье гэж шийдсэн. Хэрвээ би холбогдох байгууллагад мэдэгдэхгүй бол энэ хүн дахиад л над шиг жолооч нараас энэ мэтчилэн мөнгө авсаар байх болно гэж бодсон. Тэгээд өөрт нь мэдэгдэлгүй зургийг нь авсан. Тэр өдрөө гэртээ ирээд орой нь өөрийн фейсбүүк хаягаас мэдээлэл оруулсан. Удалгүй миний утас руу ээж нь, ажлын газрын дарга нь гээд хүмүүс яриад “мэдээллээ устгачих” гээд байхаар нь устгасан...”

Э.Хасбаатар эхнэрийнхээ дансаар мөнгө авчээ. Олон нийтийн сүлжээгээр зураг нь тарсаны дараа өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн байна. Үүнээс үзэхэд шалган нэвтрүүлэх цэгт мөнгө хийх гэж гардаг агаад мөнгийг бага гэж голдоггүй аж. Шүүх экс байцаагчийг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж нэг жил зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулжээ. Шүүгдэгчийн АТГ-ын дансанд байрлуулсан  20 мянган төгрөгийг улсын орлого болгожээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэвшээ салхи
1 жилийн өмнө
139.5.217.168
Ха ха 20к г нь улс завшчихлаашдээ
Сэвшээ салхи
1 жилийн өмнө
139.5.217.168
Ха ха 20к г нь улс завшчихлаашдээ
Сэвшээ салхи
1 жилийн өмнө
139.5.217.168
Ха ха 20к г нь улс завшчихлаашдээ
Сэвшээ салхи
1 жилийн өмнө
139.5.217.168
Ха ха 20к г нь улс завшчихлаашдээ
Төстэй мэдээ