alim.mn | 2024.12.23
Б.Ганхуягийг хэн, яагаад хордуулав?

Б.Ганхуягийг хэн, яагаад хордуулав?

Шорон дотор ч өшөө авч чаддаг урт гартай томчууд байдаг юм биш биз. Яруу найрагч Р.Чойном агсан өнгөрсөн зуунд шоронд Тодхараа гэх харгалзагчид дарамтлуулж, бүсгүйчүүдийн өмнө нүцгэн алхаж, шоронд шүлэг уншиж, өглөө болтол нүдээ цавчихгүй байхыг тушаасан тухай шүлэглэсэн. Ингэхдээ ”33 жил хуримтлуулсан соёл иргэншлээ Гутамшигтайгаар түүний өмнө тайлж хаяв” гэж бичсэн билээ. Саяхан “лайвчин” Мөнх-Эрдэнэ хориход зодууллаа гэж шуугиулав. “Цагаан шонхор”-ын Энхтайван, өмгөөлөгч Санжаасүрэн шоронгийн дарамтлуулсан талаар ярьж байсан удаатай.

Хамгийн сүүлд “Эрдэнэставантолгой”-н Б.Ганхуягийн эгч ноцтой мэдээлэл хийж “Дүүг маань хордуулсан байж болзошгүй” гэв. Мөн Гансүх гэдэг эмч цахим орчинд “Ганхуягийг хүнцлээр хордуулсан байж магадгүй” гэж бичлээ. Энэ үнэн бол маш ноцтой. Хүнцлийг хаан хор ч гэдэг. Эрт үеэс олон хааныг хордуулан хөнөөж, амийг нь авсан алдартай хор. Энгийн иргэдэд олдохгүй. Оготны хор биш болохоор олдоц ховор биз ээ. Их л том хүн үүнийг олох боломжтой. Тэгээд ч 461 дүгээр ангид хоригдож, төрийн хамгаалалтад байгаа хүнд хүрэх урт гартай хүн ч ховор. Анх Б.Ганхуягийг Эрдэнэс Тавантолгойгоос огцруулахгүй гэж УИХ-ын 30 гишүүн хөөцөлдөж, Засгийн газрын тал нь хамгаалж байсан гэдэг. Ганхуяг 2007 оноос Эрдэнэставантолгойд ажилласан. Нүүрс хаагаа, хэний гарын салаагаар урссаныг хамгийн сайн мэдэх хүн. 44 их наяд ч том тоо. Ганцаараа хийхгүй бүлэг этгээдүүд л энэ их хэмжээний мөнгийг иднэ. Тэгэхээр гэрчийг устгах сонирхол байгаа юм биш биз.

Энэхүү 461 дүгээр ангид 2014 онд Газрын тосны дарга асан Д.Амарсайхан саатуулагдаж байгаад амиа алдсан. Ашигт малтмал газрын тосны газрын дарга Амарсайхан төрсөн ахтайгаа 3 цагийн өмнө зүгээр уулзсан байдаг. Өмгөөлөгчтэйгээ уулзахаар хүлээж байгаад гэнэт нас барчихсан гэх. Д.Амарсайхан агсны гэнэтийн үхэл их учир битүүлэг. Шорон дотор орж өшөө авч, гэрчийг устгаж чаддаг хүн байдаг юм байна гэж хардахаар. Одоо яагаад Ганхуягийг хордуулав. 44 их наядын нүүрс хулгайлна гэдэг ганц Ганхуяг хийх ажил биш. Ард нь нөлөө бүхий хүмүүс байсан нь мэдээж. Б.Ганхуяг “Нүүрсний сонсголд оролцоно, бүгдийг ярина” гэсний дараа ийм асуудал гарлаа. Хэн нэгний, хэсэг бүлэг хүний эрх ашгийг хөндөж,бүр гай болох байсан ч юм бил үү. Магадгүй, түүнийг үхүүлснээр олон хүн гэмт хэргээс ял зэмгүй мултарна гэж тооцоолсон юм биш биз дээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Irge
1 жилийн өмнө
66.181.179.98
Ednii ger bul asar bayan boltsgooson bna lee. Uiliin ur ee edlel dee munguur huuliig argalah ged ydchih yum aa. Bi ingej hulgai hiisen bol tend uheh ch bagdanaa.
Clomidi
1 жилийн өмнө
178.159.37.142
clomid no prescription: <a href=" https://clomid.club/# ">can i buy cheap clomid online</a> can i order clomid tablets generic clomid pills https://clomid.club/ where buy clomid without dr prescription
Clomidi
1 жилийн өмнө
178.159.37.142
how can i get generic clomid without dr prescription: <a href=" https://clomid.club/# ">where buy clomid price</a> where to get clomid now how can i get clomid without rx https://clomid.club/ can i buy generic clomid online
Төстэй мэдээ