alim.mn | 2024.12.22
АН-ын генсек Э.Одбаяр гэж хэн бэ?

Ардчилсан нам 10 гаруй дэд дарга томилсон мөртлөө Ерөнхий нарийн бичгийн даргаа тавьж чадахгүй удтал явсан.  Генсекийн албан тушаалд АН-ын гайгүй гэсэн үнэлэмжтэй залуусын нэр явж байсан ч гэнэтхэн Э.Одбаяр гэгч залууг томиллоо.  Улс төрийн намын генсек бол аливаа улс төрийн сонгуульд намаа удирдан чиглүүлэх гол ажлыг хариуцдаг, чухал албан тушаалтан билээ. С.Эрдэнийн хүүтэй ижил нэртэй энэ залууг олон нийт төдийлөн танихгүй. Түүнийг Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ц.Туваан нарын хүн гэдэг. 

2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө Эрдэнэбилэгийн Одбаяр нь “АН-ын дарга С.Эрдэнийн нэрийг барьж, түүний бие муудсан эмчилгээний мөнгө хэрэгтэй байна, сонгуулийн зардалд нь хандив өгөөч” зэргээр худал хэлж Кёкүшюүзан Д.Батбаяр болон гэргий Т.Баясгалан нарт итгэл төрүүлэх замаар тэднээс 600 орчим сая төгрөгийг нь залилсан байж болзошгүй асуудлаар шалгуулж байсан намтартай. Түүнчлэн Э.Одбаярыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын генсек Д.Амарбаясгалантай нэлээд дотно гэх бөгөөд тэд нэгэн үеийн, 1980-аад оны төлөөлөл аж. 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ