Ч.Цэлмүүн “Universe best songs” наадмын анхны ялагч. Барууны мэт өвөрмөц төрх, этгээд хоолой нь эрхгүй олны анхаарлын төвд өртсөн. Тэрбээр Эм Ай Ю” сургуулийг Био технологи, хүнс судлаач мэргэжлээр төгсөн, БСШУ-нд ажиллаж байсан. Анхны гэрлэлт бүтэлгүйтэн хүүгээ хөтөлсөөр явж, Ч.Цэлмүүн Японд нийгмийн эрүүл ахуй, хоол хүнс чиглэлээр доктор хамгаалсан. Японд ажиллаж суралцахын зэрэгцээ С.Ангараг гэдэг залуутай дахин амьдрал зохиож, хөөрхөн охинтой болжээ.
Ч.Цэлмүүн "Др, Магистр эсвэл бүр проф. ч байна уу хамаагүй хүн эрдэм мэдлэгтэй болох тусам мэдэхгүй чадахгүй зүйл ихтэй гэдгээ тогтмол ухаарч, мэдэрч улмаар даруу занд суралцдаг байх гэж боддог. Тэгтэл манай зарим нэг хүмүүс эсрэгээрээ бусдыг шууд ба шууд бусаар дорд үзсэн гэмээр их муухай 'Би' төвтэй, бардам, мэдрэмжгүй бүр харанхуй гэмээр хэл яриа зан авиртай байх юм. Хэдий залуу Др ч гэсэн ОУ-ын нэр хүндтэй олон судлаач эрдэмтэдтэй ажиллаж үзсэн, тэд их энгийн элдэв маяггүй худлаа өөрийгөө "лаг" гэдгээ мэдрүүлэх гээгүй, даруухан эсвэл нэг тийм хээгүй хөгжилтэй байх нь их. Тиймдээ ч бусдаас ирэх хайр хүндэтгэл нь органик байдаг байх. Англи дээр "It's not what you get (буюу өөрийн тань олсон эрдмийн зэрэг цол чинь хамаагүй) it's what YOU BECOME (хэн болох, ямар хүн болох чинь хамаатай)" гэх үг бий. Тэр тусмаа шинжлэх ухаанд байдаг бол даруу, олон талт сэтгэлгээтэй, соёлтой баймаар байна. Тэгэхгүй бол муухайгаар хэлэхэд олон юм хийгээд үзчихсэн, туршлагатай хүмүүст 'юм үзээгүй хүн' гэдгээ харуулаад байна" гэжээ.