alim.mn | 2024.12.23
2 настай хүүхдээ зочид буудалд орхиод шөнөжин караокедсон эмэгтэй 108-д дуудлага өгсөн хүнийг зоджээ

Иргэн Г.А нь Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лойт хаус” зочид буудал дотор хохирогчийг “миний хүүхдэд хүрлээ” гэх шалтгааны улмаас маргалдан, улмаар түүнийг цохиж зодон биед нь халдаж эрүүл мэндэд нь зүүн хацар, шанааны зулгаралт, зүүн гарын дунд хурууны шарх бүхий хөнгөн хохиролжээ. Болсон явдлын тухайд хохирогч нь “2019 оны 11 дүгээр сарын 16-ны өглөө найзын хамт Лойт хаус зочид буудлаар үйлчлүүлэх гээд ороход 2 настай хүүхэд шалдан уйлаад байж байсан. Тэгээд эцэг эхийг нь сурагласан. Тэгээд буудлын жижүүрээс асуухад юм дуугарахгүй нэг өрөө рүү аваачаад хийсэн тэгээд би хамгаалах 108 дугаарт дуудлага өгсөн. Тэгсэн тэр өрөөнөөс хүүхдийг гаргасан. Тэр үед би хүүг өвөр дээрээ аваад сууж байсан. Шөнийн 04 цагийн үед хүүгийн ээж нь гэх эмэгтэй бас нэг эмэгтэй найзтайгаа хамт хоёулаа гаднаас орж ирсэн. Тэгтэл ээж нь гэх эмэгтэй намайг утасны цаанаас ямар том ярьдаг гичий вэ гээд намайг шууд үсдэж газар унагаагаад тэр хоёр эмэгтэй хоёулаа хамт зэрэг толгой руу маш олон удаа цохиод миний нүүрийг маажсан. Тэр хүмүүст зодуулснаас болж нүүр маажсан сорвитой болсон” гэжээ. Харин хүүгийн ээж нь  “2019 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө би зурагтын тэнд байрлах ЛОЙТ гэдэг нэртэй буудалд найз эмэгтэй болон хоёр эрэгтэй найз нараас гадна хүүхдийн хамт тавуулаа байсан юм. Тэгээд  хүүхдээ унтуулчихаад буудлын өрөөндөө үлдээгээд шөнийн 2-3 цагийн үед тухайн буудлаас бид  караоке орохоор гарсан. Дуулаад пиво уугад сууж байхад цагийн дараа найз Нямдорж над руу залгаад танай хүүхэд буудалд уйлаад байж байна буудалдаа хурдан ир гэж хэлсэн. Тэгээд очтол манай хүүхдийг нэг танихгүй эмэгтэй тэвэрчихсэн байж байсан. Би нөгөө эмэгтэй дээр очоод хүүхдээ авъя гэтэл нөгөө эмэгтэй би 108 дуудчихсан хүүхдийг чинь өгөхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөгөө эмэгтэйг чи утасны цаанаас томроод байсан уу гээд хүүхдээ булааж авч найздаа өгчихөөд хоёр гараараа үсдэж доош нь дараад нүүр рүү баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Үсдэх гэж байгаад зүүн талын хацар дээр нь хоёр удаа хумсаараа маажсан” гэжээ. Тэрээр шүүхийн дуудсан цаг ирдэггүй, мөн шүүх хуралд согтуу ирсэн хэрэгтээ найман өдөр баривчлагдсан байна. Харин хүн зодсон үйлдэлдээ 500 мянган төгрөгөөр торгуулжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ