alim.mn | 2024.12.23
Ахмадын баяраар Хавдар судлалын эмнэлгийн ахмадууд архидан зодолдож нэгийнхээ тархийг хагалжээ

Жил бүрийн 10-р сарын 1-нд орон даяар Ахмадуудын баярыг тэмдэглэдэг. Энэ баяраар албан газар, компаниуд ахмадуудаа хүлээн авч баярлуулдаг бол Хавдар судлалын эмнэлгийн ахмадууд хэтрүүлэн “баярлаж” 61 настай Б.Ч нь хамт ажиллаж байсан Д.Э-гийнхээ толгойг архины шилээр цохиж хагалсан байна.

Хохирогч нь болсон явдлын талаар “...2023 оны 9-р сарын 29-ний өдөр Хавдрын эмнэлэг нь ахмад ажилчдаа хүлээн авч арга хэмжээ зохион байгуулж баярын хурал хийн 16 цаг өнгөрөөгөөд тараасан. Тэгээд би хуучин хамт ажиллаж байсан гурван эмэгтэй ахмад ажилтантай хамт Хавдрын эмнэлгээс гараад Тэлмэн караокед орж архи согтууруулах ундаа хэрэглэсэн.  Н..цэцэг, Б...маа хоёр гэртээ харихаар явсан бол би намайг зодсон гэх Л.Ч-тэй үлдээд үргэлжлүүлээд архи согтууруулах ундаа ууж байгаад Э...биш гэх нэртэй хуучин хамт ажиллаж байсан хүнийг дуудахад ирээд нэмээд нэг шил архи аваад уусан. Тэгтэл удалгүй Ч гэнэт уурлаад ширээн дээр байсан архины шилийг баруун гартаа бариад миний толгой хэсэгт цохихоор нь би  “яаж байгаа юм бэ? өвдөж байна” гэхэд үргэлжлүүлээд олон удаа цохиж байгаад гараад явахад  араас нь Э...биш гарсан бөгөөд тэр хоёр эргэж ирээгүй. Миний толгойноос их цус гарсан тул караокений үйлчлэгч хүүхдүүд “цагдаа түргэн дуудлаа” гэхэд “хэрэггүй” гээд цагдаад дуудлага өгүүлээгүй. “Зүгээр л намайг Хавдрын хүлээн авах дээр хүргээд өгчих, би тэнд ажиллаж байсан болохоор очоод боолт хийлгэнэ” гэж хэлээд очиход жижүүрийн эмч дээр “оёдол тавих хэрэгтэй, та Гэмтлийн эмнэлэг ор” гэсэн ...” гэжээ. Ийнхүү ахмадууд нэгийгээ цус нөж болгоод орхиод явжээ.
 Шүүгдэгч нь “... хяналтын камер үзлээ, би мөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна... ” гэжээ.

Хэрэг цагдаад шалгахад цохиулсан ахмад нь цохисоноосоо 300 мянган төгрөг аваад гомдолгүй гэжээ. Хуулиараа энэ хэрэгт тэнсэн харгалзах, эрх хасах зэрэг ялтай ч шүүх шүүгдэгчийн ахмад настай, хохирлыг төлсөний дээр хохирогчийн ёс зүгүй байдлаас болсоныг харгалзан үзэж ялаас чөлөөлсөн байна. Ахмадууд нь ингэж байхад залуусыг яалтай билээ дээ ...

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ