Сүнс шиг АН, дарь шиг МАН
Сүнс шиг АН, дарь шиг МАН. Хошин яриа гарч. АН амьд уу, хаана байна аа гэсэн асуултад " Сүнс дуудаад байна уу" гэж. Ардчилсан намыг одоо л хиймэл хэврэг ч атугай нэгдэлд хүрч, ойлголцлоо. Цул хүчин болоод улстөр хийж, айсуй сонгуульд бэлтгэж эхлэх нь гэсэн хүлээлт бий болсон. Гэтэл дотроосоо дарга Л.Гантөмөрийг хүлээн зөвшөөрөхгүй, тахимаа өг гэсэн шаардлага тэмцэл явсаар байна. Л. Гантөмөр сүртэй сүртэй мэдэгдэл, ярилцлага цочир өгөөд нуувчинд орчихно.
Генсекийг дуншиж дуншиж нэг юм тавьсан, яг өөрийнх нь томилгоо мөн үү биш үү гэдэг эргэлзээтэй. Улс даяар бензин түлшний хомсдол, төсөв мөнгө гээд чухам сөрөг хүчин хамгийн их анхаарал татах асуудлууд хөврөөд, улс төр тэсгэм хүйтэнд халж шатах янз орсоор байтал АН арчаагүй царайлаад, дотоод хагаралдаа идэгдээд таг чиг. Эрх баригчдын дунд юу болж байгааг таашгүй. Хөнжил дотроо хөвчрөн тэмцэлдэж буй янзтай. Парламентын гишүүд, Засгийн газрын сайд нарын эсрэг тэсрэг үг яриа, хэвлэл дэх зарим мэдээллийг улс төр доторлох биш гадарладаг наад захын нүдээр харахад МАН дарьтай торх шиг л байгаа янзтай. Ёстой нөгөө утаагаа дотроо л уугиулж байна даа. Жаахан л үлээвэл асаж дэлбэрчих гээд байгаа утаат Улаанбаатар, ард иргэдийн хилэн бухимдал торхтой дарийг торгоож байна. Дундуур нь ХҮН-ийн хүүхдүүд сүрхий бэхжиж байгаа нь ил тод харагдана. Энэ намжмал байдал ирэх өдрүүдэд ямар гэнэтийн бэлэг барихыг харж байя. Шинэ оныг ямар дуулианаар угтах эсвэл чимээгүй хуйвалдаанаар дарахыг анхааралтай ажиглах хэрэгтэй боллоо.
Б.ОЮУН
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ