Сэтгүүлч Н.Өнөрцэцэг сүүлийн үед сошиал орчныг шуугиулж, дэмжигчид нь амсхийх завгүй явна. Хувийн амьдрал нь сөхөгдөж, Х.Эрдэнэбаатар гэгч залуутай хамтран амьдарч эхэлсэн тухай хүртэл яриа гарлаа. Алдар нэрд гарахад энэ мэт цуу яриа бишгүй гарна..
Харин сүүлийн үед дам дамаа олны танил болоод буй Х.Эрдэнэбаатар гэж хэн бэ? 1983 онд төрсөн, эхнэр, дөрвөн хүүхэдтэй, ББСБ-тай бийлэгжүү залуу. УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр 2020 онд эртээ сонгуулийн бэлтгэлд гарсан. Сэтгүүлч Г.Алтантүрүүтэй хамт Хөвсгөлийн тойрон, их л хөлтэй хөдөлсөн. Харамсалтай нь "үхрийн сүүлэн дээр хутга" гэгч л болж, тойргоо Да.Ганболдод алдсан. Тиймээс МАН-ын экс дарга С.Эрдэнэд яс махнаасаа дургүй АН-ын залуусын нэг.
Мөн ирэх 2024 онд нэр дэвшихээр бэлдэж, ялна гэдэгтээ төгс итгэлтэй яваа сурагтай. Х.Эрдэнэбаатар ийм бардам байгаа нь АН-ын дарга Лу.Гантөмөр түүний халаасанд гэсэн үг. Х.Эрдэнэбаатар, Таван Богдын Баатарсайханы хуурай дүү, төрснөөс дутуугүй ойр явдаг гэх. Мөн Лу.Гантөмөрийн ажил олгогч нь ноён Ц.Баатарсайхан, Глобал сургуулийг нь Лу.Гантөмөр удирддаг. Тиймээс Хөвсгөлийн мандат Х.Эрдэнэбаатарын халаасанд, 2020 он шиг тойргоо алдана гэх айдас хүйдэсгүй болжээ. Гэхдээ АН-ын гишүүд 2020 онд намд орж ирсэн даруухан шар хүү тэс өөр хүн болсон, зан ааш нь "эвдэрсэн" гэх ховын үг гарч байна лээ. Хөвсгөлөөс төрсөн тэрбумтан Х.Эрдэнэбаатар нь Европоос орж ирсэн 500 сая долларыг Монголоор дамжуулж угаасныхаа хөлсөнд 50 тэрбум төгрөг авсан гэх ба энэ хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа гэж бичиж байлаа. Гэсэн ч тэгсгээд нам гүм болсон. Тэгэхэд тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга дээр "Ах аа, намайг бодоорой" хэмээн очиж, охин Б.Намууных нь үүсгэн байгуулж удирддаг хүүхдийн санд 10 гаруй машин бэлэглэснээр асуудал замхарсан гэх...